© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Цахим орчинд баталгаагүй, хямд үнэтэй хуурамч архи зарж иргэдийг залилах тохиолдлууд нэмэгдэж байна
Цахим орчинд баталгаагүй, хямд үнэтэй хуурамч архи зарж иргэдийг залилах тохиолдлууд нэмэгдэж байна

Баяр ёслол дөхөхтэй зэрэгцэн баталгаагүй бараа бүтээгдэхүүнийг цахим орчинд худалдах тохиолдол их байдаг. Хэдийгээр зах зээлийн үнээс хямд боловч хаанаа үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хадгалалтын горим зөрчигдсөн байх нь элбэг байдаг. Цахим орчинд баталгаагүй, хуурамч архи зарж иргэдийг залилах тохиолдлууд нэмэгдэж байна. Сар шинийн баяртай холбоотойгоор цахим орчинд гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдан борлуулах зөрчил нэмэгдсэнтэй холбоотойгоор Орхон аймгийн Цагдаагийн газраас “Цахим шаг” тусгай арга хэмжээг зохион байгуулаад байна. Арга хэмжээний хүрээнд 27 зөрчлийг илрүүлжээ.

ОХУ-аас татваргүй барааны дэлгүүрээс худалдан авч хямд үнээр борлуулах, урьдчилан мөнгө төлбөрийг нь дансаар авах, зах зээлийн үнээс хэд дахин хямд хуурамч архи зарах зөрчлүүд гарсаар байна. Иймд иргэд та бүхнийг хувь хүний гар дээрээс баталгаагүй архи, виски зэрэг согтууруулах ундааг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

 

Э.Одсүрэн
Э.Одсүрэн
/ 2024-02-06
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц