Жаргалант сумын малчин иргэдийн хадланг бэлтгэх, хураах ажилд сумын агро үйлчилгээний техник хэрэгслүүдийг хоёр чиглэлд дунд оврын трактор – 3, баг оврын трактор -1, хадуур – 3 гэх мэт үйлчилгээний захиалгыг иргэдээс авсан байна. Нийт давхардсан тоогоор 72 иргэний захиалга авч 50 хувьд үйлчилгээ үзүүлсэн байна. Ургац хураалтын ажил тус сумын хэмжээнд дууссан байна.
Жаргалант сумын газар нутгийн онцлогоос хамааран малчин, тариаланч өрхүүд нэлээд бий. Тэдэнд зориулсан “Жаргалантын ногоочид” хөтөлбөрийн үр дүнд хавар, намрын цагт өрхийн тариалан эрхлэгчдэд дутагдалтай байгаа техникийг ЗДТГ авч, хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчилгээ үзүүлдэг болсон. Улмаар эдгээр техникийн тоог нэмж, намрын хадлангийн хүн хүч дутмаг үеэр нь ажиллах хүчний хоёр бригад гарган, туслуулж байна. Малчдынхаа мал сүргийн чанарыг сайжруулах үүднээс “Жаргалантын малчид” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Ингэснээр малчид, тариаланч гээд сумын бүхий л иргэддээ ойртсон үйлчилгээг бий болгосон гэдгийг Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригбаяр онцлов.