© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Барилгачдын талбайд "Эрдэнэт кемп" төслийг хэрэгжүүлэх санал гаргажээ
Барилгачдын талбайд "Эрдэнэт кемп" төслийг хэрэгжүүлэх санал гаргажээ

Барилгачдын талбай чөлөөлж залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай болгох талаар аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал хэлж байсан юм. Тэгвэл энэхүү талбайг Эрдэнэтийн залуус нэгдэж “Эрдэнэтэд кемп” байгуулах төслийг Засаг даргад танилцуулсан байна.  Ингэхдээ Өндөрлөг, Барилгачдын талбайг тохижуулж гэрэлтүүлэг, хоол үйлдвэрлэлийн жишиг павильонуудыг тэд өөрсдийн хөрөнгөөр байгуулах гэнэ. Эрдэнэтэд энэ төрлийн үйлчилгээ явуулдаг иргэд, аж ахуй нэгжүүдэд хямд түрээсийн нөхцөлтэй гэрээ байгуулан иргэдэд чанартай халуун хоол, кофе шоп, үзвэр үйлчилгээ, бараа бүтэгдэхүүн борлуулах гэх мэт олон төрлийн шинэлэг үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх зорилготой юм. 
Орон нутгийн онцлогоос хамааран томоохон сүлжээ хоолны газрууд франчайз хийх боломж хомс, үйлчилгээ явуулах том талбай бүхий объект, газар байхгүй. Тиймээс Эрдэнэтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллаж буй хүн бүртэй хамтран ажиллаж, шинэ соёлыг нэвтрүүлэхэд гар бие оролцохыг санал болгож байгаа нь энэхүү төслийн давуу тал болох юм. Төслийн зураг төсөв хийгдэж дууссаны дараагаар тодорхой ажлуудыг төслийн багынхантай ярилцахаар болсон гэдгийг Орхон аймгийн засаг дарга М.Түмэнжаргал хэлж байна. 

/ 2024-09-12
Сэтгэгдэл / 3
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Батболд Базаррагча
2024-09-17 / 66.181.183.173
Маш зүйтэй энэ талбайг чөлөөлснөөр эрдэнэт хотын аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж залуусын өнгө төрх үйлчилгээний соёл шинэчлэгдэж маш гоё юм болохнээ
Зочин
2024-09-16 / 2405:5700:311:8447:25b2:2816:5043:b07c
Буруу энэ тоглоом газар байх ёсгүй авто тэвээр товч байх ёстой нүүлгэх ёсгүй тосгон биш машин буруу зүйл хийж байна мөнгө идээх арга шүү эрдэнэт хот орхон аймгийн засаг дарга түмэнжаргал маш бур
Зочин
2024-09-16 / 2405:5700:311:8447:25b2:2816:5043:b07c
Буруу энэ тоглоом газар байх ёсгүй авто тэвээр товч байх ёстой нүүлгэх ёсгүй тосгон биш машин буруу зүйл хийж байна мөнгө идээх арга шүү эрдэнэт хот орхон аймгийн засаг дарга түмэнжаргал маш бур
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц