© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
АН, МАН-тай хамтарч Засгийн газар байгуулах шийдвэр гаргав
АН, МАН-тай хамтарч Засгийн газар байгуулах шийдвэр гаргав

Лу.Гантөмөр хамтарсан засаглал байгуулахаас татгалзлаа гэдэг мэдээллийн мөр арилаагүй байхад Ардчилсан намын Улс төрийн зөвлөл Төрийн ордонд өнөөдөр хуралдаж улс төрийн шийдвэр гаргасан талаар Ikon.mn онцлов. 

Тус хурлаас хамтарсан МАН-тай хамтарч Засгийн газар байгуулахыг дэмжсэн шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэрийг маргааш бүлгийн хурлаар хэлэлцэнэ.  Хамтарсан Засгийн газар байгуулсан тохиолдолд АН-д 8-10 суудал өгөхөөр яригдаж байгаа гэх мэдээлэл бий. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад  "Энэ асуудал одоогоор тодорхойгүй байна. Эхний ээлжид МАН-тай хамтрах эсэхээ шийдлээ. Мөн зарим гишүүнийг сайдаар томилохоор тохирсон мэтээр мэдээлж байгаа. Энэ ч мөн адил тодорхой болоогүй байна" гэлээ. 
Тэгвэл Ардчилсан намын Улс төрийн зөвлөл гурван цаг хуралдсаны эцэст МАН-тай эвсэж хамтарсан Засгийн газарт орж ажиллахыг 46 гишүүнээс 32 нь дэмжсэн байна.

Э.Одсүрэн
Э.Одсүрэн
/ 2024-07-04
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц