© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
“Амжиж эргэж хараагүй бол нохой нүүр, хүзүүнээс нь хазах байсан” гэв
“Амжиж эргэж хараагүй бол нохой нүүр, хүзүүнээс нь хазах байсан” гэв

    Өнгөрсөн долоо хоногт ажлаа хийж явсан хэсгийн ахлагч бүсгүй нохойнд хазуулж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүний биеийн байдал зовуурьтай,  арьс нөхөх хагалгаа хийлгэх шаардлагатай болсон талаар хэсгийн ахлагчтай хамт ажилладаг Н хэлж байна. Урин дулааны цаг ирж байгаатай холбоотойгоор гэр хорооллын айл өрхүүд хашаандаа өвс шатаадаг. Анхаарал болгоомжгүй энэ үйлдлээс болж гал алдах, иргэд эд хөрөнгөөрөө хохирч байсан гашуун туршлага бидэнд бий. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор хэсгийн ахлагчид айлуудаар явж зар тараах ажлыг Баян-Өндөр сумаас даалгасан. Үүний дагуу цаасан хэлбэрээр иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж, айл өрхүүдийг хашааны өвсөө шатаахгүйгээр хаяхыг зөвлөжээ. 
Тухайн өдөр болсон үйл явдлын талаар нохойд хазуулсан хэсгийн ахлагчтай хамт ажилладаг Н-ээс дараах тодруулгыг авлаа. 
“Тухайн өдөр хоёр хэсгийн ахлагч хамт явж байсан. Аймгийн ОБГ-аас өвс шатааж буй айлуудад сэрэмжлүүлэг хүргэх үүргийг БӨ даалгаж, сумын Засаг даргын захирамжийн дагуу багуудад сэрэмжлүүлэг тараахыг үүрэг болгосон. Тухайн айлуудад цаасан хэлбэрээр сэрэмжлүүлэг тарааж явах үед хашааны хаалга онгорхой байсан тул тухайн айл эзэнтэй байна гэж бодсон. Хашааны хаалга нүдэх үед уяатай байсан нохой цовхчиж, архирч байна. Гэнэт уяа нь алдуурч хэсгийн ахлагчийн гуяны дотор талаас угзарч, хазсан. Хэсгийн ахлагч амжиж эргэж харсан тулдаа хазуулаад өнгөрсөн. Хэрвээ нохой ирж байгааг анзаарч хараагүй хашааны дэргэд зогсож байсан бол нүүр, хүзүү рүү ч дайрах нөхцөл байдалтай байсан.  Арьсыг нь буцааж наах боломжгүй, эдгэсний дараагаар арьс нөхөх хагалгааг хийнэ гэж байсан. Одоогийн байдлаар биеийн байдал тааруу байгаа. Ар гэрийнхэн нь аймгийн Цагдаагийн газар өргөдөл гаргасан. Нохойны эзэн эмнэлэгт хүргэж, шаардлагатай бүх хариуцлагаа хүлээнэ гэдгээ мэдэгдэж байсан.”
        Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид бүхэн үргэлжлүүлэн уншигч та бүхэнд хүргэх болно. Ажил үүргээ биелүүлж яваад гэмтсэн, бэртсэн иргэдийн мэдээллийг Эрдэнэт инфо сайтын албан ёсны цахим хуудсаар болон 99657264 утсаар авч байна. Хувь хүний нууцыг хадгална.

Э.Одсүрэн
Э.Одсүрэн
/ 2024-04-07
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц