Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг Аймгийн ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаанаар төлөөлөгчдийн 85 хувийн саналаар дэмжлээ. Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт харьяалагдах 4230,1га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжиж, тогтоолыг холбогдох байгууллагад хуулийн хугацаанд хүргүүлэхийг аймгийн ИТХ-ын ажлын албанд даалгалаа.
Тус байршилд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын шинэ хаягдлын аж ахуйг нүүлгэн шилжүүлэх юм. Ингэснээр дэлхийн жишигт нийцсэн өтгөрүүлэх шинэ технологийг нэвтрүүлэн цагаан тоосны дэгдэлтийн 100хувь шийдвэрлэж, хаягдлын аж ахуйн аюулгүй найдвартай ажиллагааг хангах боломж бүрдэх юм.
Аймгийн ИТХ-ын дарга Д. Мөнхбат:Энэхүү санал нь түүхэн шийдвэр бөгөөд магадгүй мөнхийн улс төржилтийн сэдэв болсон цагаан тоосны асуудалд орон нутгийн гаргаж болох хамгийн том шийдвэр байлаа хэмээлээ.