© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Аймгийн хэмжээнд нийт 400 м,куб талбайд зам нөхөөсийн ажлыг хийнэ
Аймгийн хэмжээнд нийт 400 м,куб талбайд зам нөхөөсийн ажлыг хийнэ

Аймгийн хэмжээнд авто замын эвдрэлийг засах ажил хийгдэж байна . Тус ажлыг ХТГ- аас хариуцан хийдэг болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор ИТХ- ын ээлжит хуралдаанаар орон тоог нэмэгдүүлэн ажиллаж байгаа билээ. Авто замын эвдрэл нь зуны улиралд бороо их орох, дулааны улирал ирж байгаатай холбоотой шар усны үер бий болох, замын цас хайлах, арчилгаа тордолгооноос шалтгаалан бий болдог бөгөөд ХЗА, ХТГ хамтран авто замын эвдрэл гэмтэлтэй холбоотой судалгааг хийн ажиллажээ. Үүний хүрээнд нийт 400м,кв талбайг нөхөхөөр ажиллаж байгаа бөгөөд ирэх сард бүрэн дуусгахаар төлөвлөгөөнд тусгасан байна. Өнөөдрийн байдлаар 140 гаруй м.куб талбайд нөхөлтийн ажил хийжээ.Авто замыг хүйтэн асфальтаар нөхөх ажлыг хотын төвийн хөл хөдөлдөөн ихтэй газруудаар эхэлж хийж байгаа бол үргэлжлүүлэн гэр хорооллын багуудад ирэх долоо хоногоос зам нөхөөсийн ажлыг хийхээр төлөвлөжээ.Тухайлбал хамгийн их эвдрэл гэмтэл үүссэн газрууд болох Шанд, Даваат, Дэнж, Эрдэнэ багуудад замын нөхөөсийг хийнэ. Мөн иргэдээс ирсэн саналын дагуу тодорхой цэгүүдэд замын нөхөөсийн ажлыг хийж байгааг ХЗАлба болон ХТГ холбогдох мэргэжилтэнүүд мэдээллээ.

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
/ 2024-03-21
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц