Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдад чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг аймгийн ГХУСАЗСЗ болон ЦГ-тай хатмран зохион байгуулсан юм. Иргэдийн цахим хаягаар нэвтрэн бусдаас их хэмжээний мөнгө зээлэх, чанаргүй бараа бүтээгдэхүүн худалдах, захиалга авах нэрээр цахим гэмт хэрэг үйлдэгдэж байгаа тул иргэдийн сонор сэрэмжтэй байхыг дахин анхааруулж байна. Мөн өсвөр насны хүүхдүүдийн цахим орчин дахь хэрэглээг эцэг эхчүүд хянах шаардлагатай байгааг анхаарууллаа. Мөн цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх ажлыг аймгийн ЦГ-аас зохион байгуулж байна.
Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй шинэ төрлийн гэмт хэргүүдийг илрүүлэх, таслан зогсоох, тогтоогдсон гэмт хэргүүдийг түргэн шуурхай шийдвэрлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулсан юм.