Орхон аймгийн хот тохижуулах газар , Эрдэнэт хотын нохой сонирхогчдын холбоо хамтран "Аюулгүй Эрдэнэт" төслийг хэрэгжүүлж байна. Уг төсөл нь нохой устгалын ажлыг иргэдэд аюулгүй, эрсдэлгүй байхаар зохион байгуулах юм. Тус ажил нь хотын төвөөс зайдуу таван байршилд 4х4 хэмжээтэй хашаа байршуулж тухайн хашаанд золбин нохдыг цуглуулан хотын төвөөс зайдуу газарт устгалыг хийж байна. Иймээс иргэд та бүхэн тэжээвэр нохойгоо өглөө 06:00 цагаас орой 22:00 цагийн хооронд уяж хэвшинэ үү?