© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Аймгийн хэмжээнд “ШАРСАН ДҮПҮ” худалдахыг хориглоно
Аймгийн хэмжээнд  “ШАРСАН ДҮПҮ” худалдахыг хориглоно

БНХАУ-аас оруулж ирдэг “Шарсан дүпү” гэх бүтээгдэхүүнийг сүүлийн үед хүүхдүүд амтархан идэх  болсон. Үүнтэй холбоотойгоор хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа шарсан дүпү дээр хяналт тавьж арга хэмжээ авч ажиллах санал хүсэлтүүд  эцэг эхчүүдийн зүгээс их ирсэн. Үүний дагуу аймгийн Засаг дарга Түмэнжаргал холбогдох газруудад үүрэг чиглэл өгснөөр аймгийн  Хүнс хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газрын хамтарсан ажлын хэсэг гарч ЕБС орчмын хүнсний дэлгүүрүүд, Есөн-Эрдэнэ худалдааны төв, жимсний дэлгүүрүүд дээр хяналт шалгалтын ажлыг явуулж 153 боодол шарсан дүпү, 40 гаруй чипсийг хураан авч, хяналтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Шарсан дүпүний хувьд химийн найрлага өндөртэй, их хэмжээний халуун ногоо агуулсан, хурц үнэр амттай, олон төрлийн сав боодол хэмжээтэй ба 500 төгрөгөөр зарагддаг чипсийг онцолж байна. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн хувьд БНХАУ-аас импортоор орж ирдэг ч хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй, хуурамч гэж үзэж болохоор. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг ноцтой зөрчиж буйг  мэргэжилтнүүд хэлж байна.

Хүүхдүүд эдгээр бүтээгдэхүүнүүдийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэснээр хорт хавдраар өвчлөх, харшилтай болох олон сөрөг үр дагаврууд нүүрлэх аюултай гэнэ. Иймд хүнсний худалдаа эрхлэгчдийн хувьд хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бараа бүтээгдэхүүн нийлүүлэх,  эцэг эхчүүд хувьд хүүхдийнхээ идэж буй хоол хүнсэнд онцгойлон анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Ажлын хэсгийн зүгээс хяналт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж энэ чиглэлээр хяналтыг эрчимжүүлж ажиллана гэдгийг хэлж байна. Тухайлбал тавьсан заалтыг зөрчсөн ААНБ, иргэд худалдаа эрхлэгчдэд хариуцлага тооцож арга хэмжээ авна, хэрэв цаашлаад шаардлага үүсвэл дээрх бүтээгдэхүүнийг худалдахыг хатуу хориглох аймгийн засаг даргын захирамж гаргуулж ажиллана гэж ажлын хэсгийн    зүгээс илэрхийллээ   

/ 2024-10-30
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц