© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Хүнс, хөдөө аж ахуйн салбарт тус бүр 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай таван төсөл хэрэгжинэ 
Хүнс, хөдөө аж ахуйн салбарт тус бүр 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай таван төсөл хэрэгжинэ 

Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарт таван төсөл хэрэгжинэ.  Тодруулбал, Жаргалант суманд “Шинэ хөдөө тогтвортой хөгжил”, “Шинэ хөдөө хүлэмж”, “Шинэ хөдөө үйлдвэрлэгч өрх” зэрэг тус бүр 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжих юм.  

    “Шинэ хөдөө хүлэмж” төслийн хүрээнд 100 ширхэг хүлэмж, “Шинэ хөдөө үйлдвэрлэгч өрх” төслийн хүрээнд 27  өрхийн үйлдвэрлэлийг дэмжсэн тоног төхөөрөмж,  “Шинэ хөдөө тогтвортой хөгжил” төслийн хүрээнд Жаргалант сумын агрофаркт 90 морины хүчин чадалтай хоёр трактор, хүнсний аюулгүй  байдал, хүнсний хангамж” хөтөлбөрийн хүрээнд Мал эмнэлгийн лабораторийг чадавхжуулах тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэнэ. 

     Өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар буюу Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас манай аймагт “Үйлдвэрлэгч баг”, “Жишиг баг”  төслийг хэрэгжүүлсэн. 
Эдгээр төсөлтэй холбоотойгоор Аудитын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.БАТ-Өлзий танилцуулав. 
Тэрээр, Аудитын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн хүрээнд “Шинэ хөдөө” төсөлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгжээс өргөдөл, хүсэлт хүлээн авахгүй.  Төсөл сонгон шалгаруулалтаар олгох ажлыг зохион байгуулна. Одоогийн байдлаар хүлэмж, тоног төхөөрөмжийн худалдан авалт хийгдэж байна” гэв. 
 

Мэдээллийн төв 

Э.Одсүрэн
Э.Одсүрэн
/ 2024-02-27
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц