© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
11 чиглэлд малчдаа эргэж, 368 өрхөд эрүүл мэндийн багц олголоо
11 чиглэлд малчдаа эргэж, 368 өрхөд эрүүл мэндийн багц олголоо

Баян-Өндөр, Жаргалант сумын 11 чиглэлд 43 албан хаагч мал аж ахуйн хаваржилтын байдалтай танилцаж, малчдаа эргэх ажлыг зохион байгууллаа. Засгийн газрын 62 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2024 оны 02 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2024 оны А/42 дугаар захирамжийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт ийн ажиллав. 

     Ажлын хэсэг “Малчдадаа тусалъя” аяны хүрээнд аймгийн Онцгой комисст цугласан хандивын тусламж болон эрүүл мэндийн багц бүтээгдэхүүнийг  хүргэхийн зэрэгцээ  хүн, мал эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэв.  

Тодруулбал, Эрүүл мэндийн үйлчилгээг 334 малчин өрхийн 298 иргэнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, эмийн багцаар үйлчилсэн байна.  Мөн хоёр сумдын 11 чиглэлд 0-5 насны хүүхэд 107, жирэмсэн эмэгтэй-6, өндөр настан-136, хөгжлийн бэрхшээлтэй 12 иргэн байгаа гэх судалгааг гаргасан байна. 

Аймгийн Засаг даргын 2024 оны А/130, А/146 дугаар захирамжийн хүрээнд  аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд нэмэлтээр 2000 боодол буюу 40 тн өвс, 7142 шуудай буюу 178.5 тн тэжээлийг бэлтгэсэн.  Малчдад олгох асуудлыг аймгийн Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцүүлэхийг өнөөдрийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөс үүрэг өглөө. 

Э.Одсүрэн
Э.Одсүрэн
/ 2024-03-19
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц