Орхон аймгийн далбааг шинэчлэх асуудлаар багагүй хугацаанд судалгаа хийж, зураач, урчууд, гэрэл зурагчид, мэргэжлийн дизейнар, иргэд олон нийтийн саналыг сонссон хэлэлцүүлэг зохион байгуулсан. Шинэ далбааны загварыг гурван хувилбараар гаргаж Засаг даргын зөвлөл болон ИТХ-ын зөвлөлд танилцуулж хэлэлцүүлсэн. Мөн цахим санал асуулгыг иргэдээс авсан юм.
Иргэд, олон нийт далбааны иш талын гол хэсэгт Орхон аймаг, Эрдэнэт хотын бэлгэ тэмдэг “Арслан”-г байрлуулж, суурь дэвсгэрийг номин ногоон өнгө болгон шинэчилсэн хувилбарыг дэмжсэн.
2024 оны 9сарын11 өдөр Аймгийн ИТХ-ын ээлжит бус 18 дугаар хуралдаанаар ИТХ-ын төлөөлөгчдийн олонх буюу 59 хувийн саналаар мөн уг хувилбарыг дэмжсэнээр аймгийн далбаа шинэчлэгдлээ. Шинэчлэгдэж буй далбаан дэвсгэр номин ногоон өнгө нь хүчирхэг байдал, итгэл найдвар, энх амгалан, баян чинээлэг, өнө мөнхийн бэлгэдэл. Мөн Эрдэнэтийн овооны эрдэс баялгийг бэлгэдэж байгаа аж.