© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
М.Түмэнжаргал: “Эрдэнэт шинэ илгээлт” төсөл болон үүнтэй уялдуулан төлөвлөсөн бусад дэд төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй  хэрэгжүүлнэ
М.Түмэнжаргал: “Эрдэнэт шинэ илгээлт” төсөл болон үүнтэй уялдуулан төлөвлөсөн бусад дэд төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй  хэрэгжүүлнэ

Орхон аймаг, “Эрдэнэт үйлвэр” ТӨҮГ жил бүр хамтын ажиллагааны гэрээ байгуулж боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин зэрэг олон салбарт үр дүнтэй хамтран ажилласаар ирсэн. Санамж бичгийн зорилго нь  талууд хамтран Орхон аймаг, Эрдэнэт хотыг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих “Эрдэнэт шинэ илгээлт” төсөл болон үүнтэй уялдуулан төлөвлөсөн бусад дэд төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй  хэрэгжүүлэхэд оршино.

Хамтын ажиллагааны хүрээнд Орхон аймаг ЗУРГААН төсөл хэрэгжүүлнэ. Засаг дарга.Түмэнжаргал хэлэхдээ: Манай аймаг дахин төлөвлөлт, дэд бүтцийн шинэчлэлийг эхлүүлээд дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд агаарын бохирдол, хот төлөвлөлт, зам засвар, хүлэмжийг хийг бууруулах, тогвортой хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Иргэд аль ч багт амьдрахад төвийн дулаанд холбогдох боломжийг олгохын тулд шат дараалалтай ажлуудыг зохион байгуулж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэхэд чиглэсэн ажлууд үргэлжилсээр байна. Газар нутаг багатай айиаг учраас хотын ерөнхий төлөвлөгөөг дахин болосруулж хот хаашаагаа тэлэх боломжтойг тодорхойлсон. Тиймээс "Эрдэнэт шинэ илгээлт" төслийн хүрээнд хэрэгжүүлэх зургаан төсөлд ач холбогдол өгч ажиллах юм.

Орхон аймаг төслийн хүрээнд дараах ЗУРГААН төслийг хэрэгжүүлнэ:

Орхон аймгийн ЗДТГ-ын хэрэгжүүлэх 6 төсөл:

 

1. “Төлөвлөлттэй хот” төсөл

• Төслийн хүрээнд  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хөгжлийн гол баримт бичиг болох “Орхон аймгийг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулан батлуулахаар болов.   Төсөл сонгон шалгаруулалтын ажил үргэлжилж байна.

• 2022 онд Хот дахин төлөвлөлтийн баримт бичгээ аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.

• Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах “Орлогод нийцсэн орон сууц” төслийг хэрэгжүүлэх 10 байршилд  хот байгуулалтын норм дүрэм, Орхон аймгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төлөвлөлт хийж байна.

Одоогийн байдлаар Найрамдал багийн 11,9 га талбайг, Их залуу багийн 40,8 га талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний иж бүрэн зураг төслийг боловсруулсан.

 

2. “Цэвэр агаартай хот”  төсөл

• Гэр хорооллын айл өрхийг  эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах  “Эрчим  хүчний хоёрдогч хэлхээ шугамын  зураг төслийг боловсруулан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулсан. Үр дүнд гэр хорооллын 15 мянган айл өрх уламжлалт галлагаанаас татгалзаж цахилгаанаар халаалтаа шийдэх боломж бүрдэнэ.

• Агаар бохирдуулагч эх үүсвэр бүхий төрийн байгууллагын 4 уурын зуухыг буулгана. Үүний эхлэл болгон Даваат, Шанд багийн төрийн байгууллагуудын халаалтыг хий буюу газын системд шилжүүлэхээр гүйцэтгэгч нь шалгарсан.  Яргуйт багт газрын гүнийн болон нарны эрчим хүч бүхий хосолсон системээр халаалтыг шийдэх ажлыг энэ онд эхлүүлсэн.

• Гэр хорооллын 268 айлыг дэд бүтцийн шугам сүлжээнд холбож,  1200 айл холбогдох боломжтой инженерийн шугам сүлжээг газар доогуур тавиад байна. Эрдэнэтийн бохирын системийг шинэчилж хоёр дахин томосгосон.

• Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 3,4 га талбайд эрчим хүчний өндөр хэмнэлттэй амины орон сууцны анхны жишиг ногоон орон сууцны төслийг “Хайбрид хаус” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байна.

• Монгол гэр дулаалгын “Чип” багц төслийг  Орхон аймаг 3 дахь  жилдээ хэрэгжүүлж байна.

• Цаашид гэр хорооллын айл өрхийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах, цахилгаанаар халаалтаа шийдэх боломжийг хангаж, шинэ дэвшилтэт технологиудыг айл өрхүүдэд санал болгон, төрөөс бодлогоор дэмжинэ.

 

3. “Ухаалаг хот” төсөл

• 2021 оноос хэрэгжүүлж буй “Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийн хүрээнд “Ухаалаг хот” болох зорилтынхоо суурийг тавьсан. 2025-2028 онд төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын үзүүлж байгаа төлбөрт үйлчилгээнүүд ухаалаг болно.

4. “Чанартай авто замтай хот” төсөл

• Орхон аймаг 130 км авто замтай. Үүний 76 хувь нь эдэлгээний хугацаа буюу насжилт нь дууссан. Энэ жил улс болон орон нутгийн төсвийн 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 50 байршилд 23,7 км авто замыг сайжруулж, 9,4 км авто замыг шинээр барих ажил үргэлжилж байна. Цаашид 27.3 км замыг шинээр  тавьж, 100 гаруй км замыг сэргээн засна. Авто замыг чанартай, эдэлгээний хугацааг сайжруулах зорилгоор стандартын дагуу явган болон дугуйн замтай, гэрэлтүүлэгтэй, усны хаялга, шуудуутайгаас гадна чулуун бордюртай байхаар төлөвлөн, хэрэгжүүлж байна.

5. “Ногоон хот” төсөл

• “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд Орхон аймаг 2030 он хүртэл 20 сая ширхэг мод тарьж, ургуулах зорилт тавьсан. 2024 оны байдлаар иргэд, ААН, төрийн байгууллагын оролцоотойгоор 3,3 сая ширхэг мод тарьсан.  Ургалт 87 хувьтай байна.  Ач холбогдол, төлөвлөлтийг чухалчилж цагаан тоосны “Хаягдлын аж ахуй”, төв зам дагасан хэсэг голын гольдирол, Жаргалант сум тариан талбай зэрэгт ойжуулалтыг үе шаттай хийж  байна. Аймгийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн дундаж хэмжээ  8,7 м.квадрат, 2030 он гэхэд үүнийг 39 м.квадрат болгоно.

6. “Эрүүл, оюунлаг хот” төсөл

• Төслийн хүрээнд гэр бүлийн амьдралын баталгаа чанартай боловсрол, нийгмийн идэвхтэй, эрүүл оюунлаг хүнийг хөгжүүлэх үндсэн зорилготой. х Боловсрол, эрүүл мэнд, гэр бүл, спорт,  хөдөлмөр нийгмийн хамгаалал,  соёл гэсэн үндсэн 6 чиглэлд  бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлнэ.

 

 

/ 2024-09-17
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц