Нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдээс гарсан санал хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор аймгийн Засаг даргын баталсан шинэ /чиглэл/ маршрутын дагуу нийтийн тээврийн үйлчилгээг өнөөдрөөс үзүүлж байна.
Тодруулбал, Даниста-Урд хабитат-Дэнж-Уртын гол чиглэлд нийтийн тээврийн автобус явж эхэллээ. Иргэдтэй хийсэн хэд хэдэн удаагийн уулзалтаар дээрх чиглэлүүдэд нийтийн тээвэр явуулах санал хүсэлтийг ихээр гаргаж байв. Иймд иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэж, судалгаа хийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд ирсэн эхний ээлжийн 10 автобусны 5-ыг нь дээрх чиглэлүүдэд өнөөдрөөс туршилтаар явуулж эхэллээ.