Аймгийн хэмжээнд тариалсан улаан буудай, төмсний үрийг улсын хэмжээнд үр үржүүлэгчээр тараахаар болжээ. Аймгийн хэмжээнд ургац хураалтын ажил бүрэн дууссан байна. Газар тариалангийн салбарт га тариалалт энэ жил өндөр байсан талаар ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий мэдээлэв. Нийт ургац хураалт улсын хэмжээнд нэг дахин өндөрөөр тогтсон гэв. Ирэх дөрвөн жилд ХХААҮЯ-аас манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа газар тариалангийн чиглэллийн аж ахуй нэгжүүдийг үр үржүүлэгчээр бэлдэх юм. Аймгийн аюулгүй нөөцөөс өвөлжилтийн бэлтгэл ажилд 60 тонн өвсийг бэлтгэсэн байна.