© ErdenetInfo.mn 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Түүхэн дурсгалыг шинэчилж байна: А.Амарын хөшөө, төв талбайн тохижилт үргэлжилж байна
Түүхэн дурсгалыг шинэчилж байна: А.Амарын хөшөө, төв талбайн тохижилт үргэлжилж байна

Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй “Эрин зууны бахархал” аяны хүрээнд түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, өнгө үзэмжийг нь сайжруулах зорилгоор хотын хөшөө дурсгалуудыг сэргээн засварлах ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Агданбуугийн Амарын хөшөөг сэргээн засварлаж, байрлах орчны тохижилтыг шинэчлэхээр болжээ. Мөн хотын төв талбайг бүрэн гантиглан шинэчилж, иргэдийн ая тухтай орчин, хотын өнгө төрхийг сайжруулах бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.

Агданбуугийн Амар нь 1886 онд Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу буюу өнөөгийн Булган аймгийн Бугат сумын нутагт төрсөн. Тэрээр монгол, манж, төвөд хэл бичгийг эзэмшсэн боловсролтой төрийн зүтгэлтэн байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Гадаад яамны түшмэл, Дотоод ба аж ахуйн яамны сайд, Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга зэрэг төрийн өндөр албан тушаалыг хашиж байв.

Тэрээр Монгол Улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэх, батлан хамгаалах чадавхыг дээшлүүлэх, хөрш орнуудтай найрсаг харилцааг хөгжүүлэх, үндэсний ардчилсан үзэл санааг төлөвшүүлэх үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулсан төрийн нэрт зүтгэлтэн юм.

Харамсалтай нь тэрээр 1941 онд улс төрийн хэлмэгдүүлэлтийн золиос болж цаазлагдсан ч 1962 онд цагаатгагдсан билээ. Эрдэнэт хотын 50 жилийн ойд зориулсан бүтээн байгуулалтын ажлуудын хүрээнд хэрэгжиж буй энэхүү сэргээн засварлалт нь түүхэн дурсгалыг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой ажил болж байна.

/ 13 цагийн өмнө
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц