© ErdenetInfo.mn 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
БОЭТ-ийн хагалгааны нэгдсэн тасгийн хоёр өрөөг олон улсын стандартад нийцүүлэн засварлажээ
БОЭТ-ийн хагалгааны нэгдсэн тасгийн хоёр өрөөг олон улсын стандартад нийцүүлэн засварлажээ
   БОЭТ-ийн хагалгааны тасагт жилд дунджаар  яаралтай болон төлөвлөгөөт 3500-аас дээш хагалгаа хийгддэг байна. Энэ оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар БОЭТ-ийн хагалгааны нэгдсэн тасгийн хоёр өрөөг олон улсын стандартад нийцсэн хагалгааны вакум өрөө болгон шинэчлэн засварлалаа. Мөн тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж мэс заслын үед нэн шаардлагатай байдаг өндөр өртөгт нэг удаагийн багаж хэрэгсэл болон шарх тэлэгч төхөөрөмжийг бүрэн нийлүүллээ.
   Ингэснээр Орхон аймаг олон улсын шинжтэй томоохон хагалгаануудыг орон нутагтаа хийх боломж бүрдэж байгаа юм. Мөн хагалгааны өрөөний агаарын чанар, агаарын урсгал, даралтын зохицуулалтыг сайжруулснаар мэс заслын орчны ариун байдлыг хангах, агаар дуслын замаар дамжих бохирдлын эрсдэлийг бууруулах, мэс заслын дараах халдвараас урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Мэдээллийн төв
 
/ 23 цагийн өмнө
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц