© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Мэдээ
Эрдэнэт, Онцлох, Соёл, Спорт
Зургаадугаар сарын 1-нийг “Эрдэнэт хүүхэд хөгжил” уриан дор тэмдэглэнэ
Зургаадугаар сарын 1-нийг “Эрдэнэт хүүхэд хөгжил” уриан дор тэмдэглэнэ

Энэ жил Орхон аймаг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Эрдэнэт хүүхэд хөгжил” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажил хангаж байна. Зургаадугаар сарын  1-нд  А.Амарын талбай, “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”,“Эрдэнэт спорт амралтын хүрээлэн” гэсэн гурван байршилд хүүхэд бүрийн насны онцлогт тохирсон соёл, урлаг спортын  арга хэмжээнүүд болно.

 

   Энэ жилийн хүүхдийн баярын онцлог нь зургаадугаар сарын 1-нд зориулж тухайлан бэлдсэн урлаг соёлын арга хэмжээ бус энэ хичээлийн жилд боловсролын салбарт хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнд сурсан мэдсэнээ ерөнхий боловсролын сурагчид  бусдадаа хуваалцах юм.

 

Тодруулбал, “Хүүхдийн хөгжил” төслийн хүрээнд ерөнхий боловсролын 200 сурагч   үкүлэлэ хөгжим эгшиглүүлнэ. Мөн урлагийн төрөлжсөн сургалттай  “Уран эгшиг сургууль”, спортын төрөлжсөн сургалттай “Ирээдүй-Одод” сургуулийн сурагчдын   олон сонирхолтой урлаг, спортын үзвэрүүд тоглогдоно.

 

А.Амарын талбайд....

 

Нээлтийн арга хэмжээ А.Амарын талбайд 11:00-14:00 цаг хүртэл үргэлжилнэ.

12:00-13:30 цаг Аймгийн шилдэг хүүхдүүдийн  тоглолт, спортын үзүүлбэр

10:00-13:30 цаг Үлгэрийн баатрууд нийт хүүхдүүдэд мэндчилгээний бөмбөлөг түгээх, гарын бугуйвч зүүж өгөх 

 Спортын арга хэмжээ:

 

10:00-17.30   3х3 сагсан бөмбөгийн тэмцээн  U 17-18 нас 

12:00-15.30   Унадаг дугуйн уралдаан  /насны ангилал: 4-6 нас     7-8 нас   9-10 нас/   /Үйлчилгээний төвөөс – Чандмань төв хүртэлх  төв замын хэсэгт явагдана/

Урлагийн арга хэмжээ:

 

 13:30-15:30    Талбайн зургийн уралдаан    /насны ангилал: 4-6 нас     7-8 нас   9-12 нас/, /3-16 байраас-3-22 байрны  арын төв замын хэсэгт явагдана/

 13:30-15.30    Дууны тэмцээн   /Насны ангилал:  4-5 нас  6-9 нас , 9-12 нас/

10:00-13:00 цаг  Эрүүл хүүхэд-эрүүл шүд өртөө

16:00-17:00  Open dance арга хэмжээ 

10:00 – 20:00 цаг Худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, хүүхдийн тоглоомын үйлчилгээ

“Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнд....

 

  12:00 цаг    3х3 сагсан бөмбөгийн тэмцээн    U13-14 нас, U 15-16 нас

  14:00-19:00 цаг    СУГ-ын соёлын төвүүдийн тоглолт

 10:00 – 20:00 цаг  Худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл

 19:00-20:00  Open mic арга хэмжээ 

    “Эрдэнэт” спорт амралтын хүрээлэнд...

 

    11:00 цаг - Үндэсний бөхийн барилдаан  /насны ангилал:9-10 нас  11-12 нас    13-14 нас      15-16 нас/

    10:00 - 19:00 цаг   Хоол, үйлдвэрлэл, үйлчилгээ

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
/ 2024-05-28
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц