© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014-10-28-НД НИЙТЛЭГДСЭН
“Бурхан багшийн сэрэг дүр” цогцолбор номын өргөөтэй боллоо
“Бурхан багшийн сэрэг дүр” цогцолбор номын өргөөтэй боллоо
Баян-өндөр хайрханы өвөрт байрлах бурхан багшийн сэрэг дүр цогцолборт номын өргөө барьж өнгөрөгч амралтын өдөр нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэхүү номын өргөө нь албан ёсны сүм хийд биш ч гэлээ буян ном хурах дүйцэн өдрүүдэд хурал ном уншиж сүсэгтэн олонд үйлчилж байх юм. Одоогоор Бурхан багшийн сэрэг дүр цогцолборт засварын ажил явагдаж байгаа бөгөөд засвар дууссаны дараа Бурхан багшийн сэрэг дүрийг дахин шүншиглэж албан ёсны нээлтийн үйл ажиллагааг хийх юм. “Бурхан багшийн сэрэг дүр” цогцолборын засварт орон нутгийн төсвөөс 100 сая төгрөг баталсан ба аялал жуулчлал, амралтын “Их шүтээн цогцолбор” ОНӨУҮГ тус цогцолборыг иж бүрнээр нь барьж дуусах ажлыг хариуцан ирэх онд ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

“Бурхан багшийн сэрэг дүр” цогцолборын засварын гагнуур, өнгөлгөө бэхэлгээний ажлыг “Мөнгөн Хөндий” ХХК хариуцан ажиллаж байна. Харин доод барилга буюу сүмийн засварыг Нью Гранд Цамхаг ХХК гүйцэтгэж байгаа юм. Цаашид тус цогцолборын халаалт, цахилгаан дулааны ажил хийгдэхээр төлөвлөгдөөд байна. Бурхан багшийн сэрэг дүр цогцолборыг 2006 онд барьж эхэлсэн бөгөөд 4,2 тэрбум төгрөгийн өртгөөр бүтсэн бөгөөд төв азид хэмжээгээрээ хамгийн томд тооцогдох ил бурхан юм. Бурхан багшийн сэрэг дүр 17м өндөр 467 хэсэг эд ангиас бүрдсэн бөгөөд 87тн цэвэр гууль орж байжээ.

Н.Цэнд-Аюуш
О.Гэрэлмаа
О.Гэрэлмаа
/ 2014-10-28
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц