© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Төрийн байгууллага нь сэтгүүлчийн мэргэжлийн хувцаслалт, гадаад төрхийг заах, хязгаарлах эрхгүй
Төрийн байгууллага нь сэтгүүлчийн мэргэжлийн хувцаслалт, гадаад төрхийг заах, хязгаарлах эрхгүй

Орхон аймгийн хэмжээнд тогтмол үйл ажиллагаа явуулдаг зургаан телевиз, таван веб сайт бий. Долоо хоног бүрийн Засаг даргын шуурхай хуралдаанд орж мэдээлэл бэлтгэхдээ ЗДТГ-аас өгсөн улбар шар хантааз болон мандатыг зүүж орох шаардлагыг тавьсан юм. Хэвлэл мэдээллийн байгууллага бүр өөрийн редакцын үнэмлэхтэй, төрөөс хувцас хангамж авах шаардлага бидэнд байхгүй юм. Сэтгүүлч нь төрд биш, олон нийтэд ажилладаг. Сэтгүүлч нь төрийн албан хаагч биш учраас төрийн байгууллагаас дүрэм журам, хувцаслалтын заавар гаргаж хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэлгүй.
Төсвийн мөнгийг үргүй зарцуулж, хэвлэл мэдээллийн байгууллагын эрхэд ноцтой халдаж буй энэ үйлдэл нь хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж буй бүдүүлэг үйлдэл юм. Сэтгүүлч нь ажил мэргэжлийн хүрээнд өөрийн илэрхийлэх эрх, өөрийгөө илэрхийлэх хувийн хэв маяг, хувцаслах эрх чөлөөг эдэлдэг. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын хүний эрхийн баримт бичгүүдээр хамгаалагдсан байдаг.

 Монгол Улсын Үндсэн хууль, 16-р зүйл: Иргэн өөрийн илэрхийлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай пакт: Хүний хувийн үзэл бодол, илэрхийлэх эрх, гадна төрхийг дур мэдэн хязгаарлахыг хориглодог.

Төрийн байгууллагад нэвтрэхдээ аюулгүй байдлын ерөнхий шаардлага хангасан байх нь ойлгомжтой ч, энэ нь мэргэжлийн хэв маягт халдах хэлбэр байж болохгүй.  Мэргэжлийн ёс зүй, хэв маяг нь сэтгүүлч, зураглаачийн ажиллаж тухайн байгууллагад хамаарах ёстой. Хэрвээ сэтгүүлч нь ямар нэгэн телевиз, сонин, сайтад харьяалагддаг бол түүний хувцаслалт тухайн редакцын дотоод журмаар зохицуулдаг.  Харин төрийн байгууллага энэ тал дээр заах нь хэт эрх мэдэлтэй хандсан, цензурийн шинжтэй байх боломжгүй. Иргэдэд төрийн мэдээллийг хүртээмжтэй, ил тод мэдээлэх үүргийг хүлээх нь зүй ёсны хэрэг боловч хэвлэл мэдээллийн байгууллагын дотоод дүрэм, журамд төрийн зүгээс шахалт, дарамт учруулах нь хэрээс хэтэрсэн үйлдэл мөнөөс мөн.

 Улс төр судлаач, эрх зүйч Г.Ариунболор хэлэхдээ: Хэвлэл мэдээллийн байгууллага өөрөө камер, микрофонтой ажлаа гүйцэтгэхэд заавал хантааз өмсөх шаардлагагүй. Хэвлэл мэдээллийн байгууллагад хийсэн хантаазаа зарж борлуулахгүйгээр өмс гэдэг шаардлага тавьж байгаа нь төсвийн мөнгийг үр ашиггүй, ач холбогдолгүй зүйлд зарцуулж байна. 
 Төрийн байгууллага нь сэтгүүлчийн мэргэжлийн хувцаслалт, гадаад төрхийг заах, хязгаарлах эрхгүй. Хэрвээ ийм шаардлага тавьж буй бол энэ нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөнд халдсан зөрчил юм. Харин сэтгүүлч нь төрийн тусгай хамгаалалттай газар нэвтрэх бол аюулгүй байдлын үндэслэлтэй, түр хугацааны шаардлага тавьж болох юм. Энэ хантааз өмсүүлж байгаа нь нэг талдаа ямар нэгэн байдлаар та бүгдийн үйл ажиллагаанд нөлөөлөх шинж агуулж буй гэдгийг ХЭҮК-ийн Орхон аймгийн референт Т.Батзаяа онцолсон юм. 
Хэвлэл мэдээллийн байгууллагын дотоод үйл ажиллагаанд төрийн байгууллагаас оролцож, хувцаслалтаар ялгаварлан гадуурхах үйлдэл гаргаж буй Орхон аймгийн ЗДТГ-ын дарга нарын бүдүүлэг үйлдэлд МСНЭ-ийн зүгээс албан шаардлага хүргүүлэх юм.  Сэтгүүлчид төрд биш олон нийтэд ажилладаг. 

 

/ 2025-06-09
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц