© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоом суурилуулах ёстой "Сокал" ХХК-тай холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ
Цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоом суурилуулах ёстой "Сокал" ХХК-тай холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ

Хүүхдийн баяраа хаана хийх вэ? Жил бүрийн урин дулааны цаг эхлэхтэй зэрэгцэн Эрдэнэтийн хүүхдийн паркийн асуудал яригддаг ч төд удалгүй дахин мартагддаг. Энэ жилийн тухайд хот тойрсон ундуй сундуй байгаа их бүтээн байгуулалтын ажлууд иргэдийн бухимдлыг туйлд нь хүргэж байна. Үүнтэй холбоотойгоор Орхон аймгийн засаг дараг Б.Зоригтбаяр хүүхдийн баярын талаар дараах тайлбарыг өгч байна. “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”-ийн дэргэд Сокал ХХК-ийн барьж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажил зогссон, шүүхийн шатанд явж байна гэв. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу дахин тендер зарлана гэв. Энэ жилийн хүүхдийн баярыг А.Амарын талбайд хийх юм. Хүүхдийн паркийн тухайд 13 жилийн өмнө хувь хүний эзэмшилд шилжсэн. Тухайн хэсэгт зочид буудал барих учир, хувийн эзэмшилд төр халдах боломжгүй гэдгийг засаг дарга онцлов. 
Дахин сануулахад  “Цэцэрлэгт хүрээлэн”-д хүүхдэд зориулсан механик тоглоом суурилуулах ажлын тендер зарлаж, тухайн ажлыг гүцэтгэгчээр “Сокол” ХХК шалгарсан байдаг . Нийт өртөг нь 3,5 тэрбум төгрөг. Энэ талаар тухайн компани “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн” нь стандартын зураг төсөл байхгүй учраас тоглоом суурилуулах боломжгүй гэдэг тайлбарыг өгч байсан юм. 

 

/ 2025-05-26
Сэтгэгдэл / 1
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
zochin
2025-05-28 / 103.212.117.162
Ямар бүтэлгүйм бээ Хийсэн ажил болгон нь бүтэлгүйтсэн ямар хаашаа янзын удирдлага ууд вэ? Энэ тэндерийн 10% цавчаагаа болио эрхэм дарга нараа хэзээ нэг өдөр үйлйин үрээ эдлэх болно шүү
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц