© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Штампаар хязгаарлагдах хүний эрх
Штампаар хязгаарлагдах хүний эрх

                                                

Ардчилсан нийгэмд ядруухан амьдардаг билээ бид. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь хүртэл хуулийн заалттай энэ ардчилал түгжигдэж боомлогдсон залуус бид хүссэн орондоо аялж, хүссэн газартаа зорчих эрхийг нь штанпаар хязгаарлаж харь орны соёлын өмнө өвдөг сөгдөх харанга дэлдэж эхэлжээ. Эх орондоо бид хүн шиг амьдрах боломжгүй, мөнгөө төлөөд харь орон аялах эрхгүй ядмаг энэ нийгмийг бид нүдээрээ харж биеэрээ мэдэрч байна. Иргэд нь хоёр улсын хил дээр доромжлуулж байхад Ерөнхий сайдын хүүгийн тансаглахыг ярихын зэрэгцээ улс эх орны хөгжил гэж түй чёрт хэнд хамаатай юм гэж хүн бүрт зурс хийн бодогдоо биз. Тиймээ өнөөдөр мэргэжил нэгт найзынхаа дуу хоолойд нь дэм болох ёстой цаг үе ирнэ гэж төсөөлөөгүй суулаа. Харь орны хил дээрээс тэр минь чимээгүй буцсангүй, цуцсангүй. Олны өмнө гарч шүгэл үлээж зогсон жижигхэн шар охин. Бидний төсөөлөөгүй харгислал нүднээс далд, чихнээс холуур, ямар ч мэдээлэлгүй далдуур өрнөдөг юм байна.Мэдлээ, сонслоо, одоо тэмцэцгээе. Update.mn сайтын эрхлэгч Б.Соёл-Эрдэнэ энэ сарын 12-ны өдөр гэр бүлийн хамтаар БНСУ ниссэн байна. Ингэхдээ хил дээр ямар нэгэн тайлбар авалгүй байцааж, утсыг нь булааж, хувийн чатыг нь үзэж удаан хугацаанд хил дээр саатуулсан талаар тэрээр зоригтойгоор шүгэл үлээсэн юм. Энэ асуудалтай холбоотойгоор өнөөдөр Улаанбаатар хотын Гадаад хэргийн яамны урд шалтгаангүй буцсан иргэдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийж. Энэхүү үйл явдал нь Солонгос Монгол хоёр улсын харилцаанд нөлөөлж болохуйц үйл явдал юм шүү. Монгол улсын иргэн Б.Соёл-Эрдэнэ ийнхүү ярьж байна “ Би 2019 онд анх Солонгос улс руу нэг удаа зорчиж байсан. Тухайн үедээ сар орчим тус улсад байж байгаад буцсан. Үүнээс хойш 6 жилийн дараа нөхрийнхөө биеийг үзүүлэх зорилгоор Солонгос руу явах виз өгсөн. Визээ 2-р сарын 26нд өгөөд 20 хоногийн дараа гарсан. Ингээд нөхөртэйгөө 5-р сарын 12-нд 18 цагийн орчим нисэх тийз захиалсан. Буцах тийз 6-р сарын 13-нд байсныг хүүхэд харах хүнгүй учир 6-р сарын 3 болгож өөрчлүүлсэн”.

Болсон үйл явдлыг тодруулбал, Инчоны шалган нэвтрүүлэхээр Монгол улсын иргэн, сэтгүүлч Б.Соёл-Эрдэнэ нэвтэрч улмаар паспорт дээр  штамп  дарагдсан. Харин түүний гэр бүлийн хүнийг шалгаж, хилээр нэвтэрсэн түүнийг дахин дуудаж байцан гэв. Тухайн өдөр нийт найман хүнийг хил дээрээс буцаах болсон ч ямар шалтгаанаар, ямар зөрчил гаргасан талаар мэдээлэл өгөөгүй, албадан хүчилж гарын үсэг зурахыг шаардаж, базсан цаасыг нь нүүр лүү нь шидэж, хоёр ойтой  хүүхдийн хамтаар явж байсан ээжийг мөн адил байцааж удаан хугацааны туршид ус хоолгүй байлгасан байна. Бага насны хүүхэд өлссөндөө уйлсан ч Солонгосын хил дээрх ажилчид огт тоогоогүй.

Тэрээр үргэлжлүүлэн: Миний утсыг компьютер руу шууд холбоод хэдэн сарын өмнөх чатыг хэвлэж гаргаж ирсэн. Миний утас түгжээтэй байсан учраас миний хажууд шалгах юм байна гэж бодоод зөвшөөрлийн хуудсан гарын үсэг зурсан. Үүний дараа та манай улсад ажил хийх зорилготой байсан байна гээд миний чатыг хэвлэж гаргаж ирсэн. Чат гэдэг миний хувийн орон зай. Ингэснээр би өндөр дуугаар ярьсан, өмнө нь тухайн улсыг хүндэтгэж нам дуугаар ярьж байсан. Дандаа өндөр настай хүмүүс, нялх хүүхэдтэй эмэгтэйчүүдийг оруулдаггүй юм байна гэж харсан. Тэнд 2 настай хүүхэд байсан. Хоёр настай хүүхдийг тэнд байх хугацаанд нь хоол өгөөгүй учир өлссөндөө уйлж байсан.  Надад орох штамп дарсан ч гарах штамп дараагүй. Гарах штампаа даруулахгүй бол би солонгост харлаж үлдсэн гэж тооцогдохоор нөхцөл байдалд орчихсон байгаа.

Өөрсдийн хөрөнгө, мөнгө, цаг заваараа хохирсон иргэд наймаар зогсохгүй, 80 бүр 8.000 байхыг үгүйсгэхгүй. Иргэнээ хамгаалдаг төртэй байх юм сан. Хүнээ дээдэлдэг нийгэмд амьдрах юм сан. Хэнд хандах бэ энэ иргэд чинь. Очих нь тодорхой буцах нь ойлгомжтой хоёр хилийн зааг дээр нохой шиг хөөгдөж, доромжлуулж байна иргэд чинь. Штампаар хязгаарлагдсан хүний эрхтэй гэдгээ энэхүү үйл явдлаар харж авлаа.

/ 2025-05-14
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц