Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хойд бүстэй холбоотой 15 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гарлаа.
Эдгээрээс Орхон аймагтай холбоотой шийдвэрүүдийг хүргэж байна.
Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Булган аймагт зохион байгуулагдсан. Таван салбар хуралдаанаас гарсан орон нутгийн удирдлагууд, хувийн хэвшил, иргэд, бүсийн гишүүдийн дэвшүүлсэн 190 гаруй санал, зөвлөжийг нэгтгэж, “Хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Хойд бүсэд үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг тус тус баталсан.
Эдгээр тогтоолын төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, тогтоолын хүрээнд дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр боллоо.