Орхон аймаг Япон улстай мэргэжил сонголт,IT, инженерчлэлийн чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлж байгаа нь хүүхэд, залууст маш том боломжийг бий болгож байна. Өнгөрсөн жил Tab colution Co,Ltd-ийн захирал Э.Түвшинбат манай аймгаас төгсөх дамжааны хоёр оюутныг сонгон Япон улсын мэдээлэл технологийн компанид зуучлан ажилд оруулж байв. Энэ удаа илүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр систем хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг /SBWorks Inc, First system consulting Co.,Ltd, QuestBoard Inc/-ийн удирдлагуутай ирж ШУТИС-ийн төгсөх ангийн оюутнуудаас мэргэжилтэн сонгохоор иржээ.
Орхон аймаг, Эрдэнэт хотыг маш том хүний нөөцтэй гэж харж буйгаа Японы мэдээлэл технологийн компанийн захирлууд хэлж байна. Мөн Монгол залуус аливаа зүйлийг сурахдаа амархан, чадварлаг, ганцхан хэлний бэрхшээлтэй тулгардаг гэлээ.
Манай аймгийн нийт хүн амын 40 орчим хувь нь 35 хүртэлх насны залуучууд, ажиллах хүчний 11 гаруй мянга нь инженер. Цаашид дээрх компаниудтай мэдээлэл технологийн чиглэлээр сурах хүсэлтэй ЕБС-ийн сурагчдын хүсэл сонирхлыг дэмжсэн сурагч солилцоог хэрэгжүүлэх талаар ч санал солилцов.