© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Мэдээ
Онцлох сэдэв
Иргэдийг хохироодог “дайвар ачаа”-ны асуудлыг одоо нэг талд нь шийдэх цаг болжээ
Иргэдийг хохироодог “дайвар ачаа”-ны асуудлыг  одоо нэг талд нь шийдэх цаг болжээ

Манай аймагт шинээр Авто тээврийн төвийн барилга ашиглалтад орсноор багтаж шингэхгүй хүн хөлхөж, түм түжигнэж байдаг “Барилгачдын талбай”-н нуруу амарч байна. Цаашид Барилгачдын талбайг хэрхэн ашиглах талаар аймгийн удирдлагуудын зүгээс холбогдох байгууллагуудад зураг төсөв боловсруулах үүрэг өгсөн. Барилгачдыг талбайд анхнаасаа л зөвшөөрөлгүй байрласан, одоо ч хотын өнгө үзэмжид нөлөөлсөөр үлдсэн дайвар ачаа түгээх “амбаар”-уудыг одоо л нэг мөр цэгцлэх боломж нь бүрдэж байна. Монгол улсын нутаг дэвсгэрт “Харилцаа холбооны тухай хууль”, “Шуудангийн тухай хууль”-аар илгээмж, захидал харилцаа, бүгд зохицуулагддаг. 

Шуудангийн үйлчилгээ гэдгийг үйлчлүүлэгчээс шуудангийн илгээмж хүлээн авч шуудангийн сүлжээгээр дамжуулан хаягласан эзэнд нь хүргэх нэгдмэл үйл ажиллагааг хэлдэг. Тэгвэл "Дайвар" хэмээх хуульд байхгүй нэрийн доор хувийн хүн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниуд иргэдийг хохироосоор удаж байна. Тэд үйлчлүүлэгчийн өмнө ямар нэгэн албан ёсны хариуцлага үүрдэггүй, ачаа шуудангийн баталгааг хангадаггүй, ямар нэгэн тогтсон үнэ тарифгүй бөгөөд өөрсдийн дураар үнэ ханшаа тогтоодог. Тиймээс иргэдийн ачаа дайвар замдаа эвдрэх хэмхрэх, алга болох, бичиг баримт үрэгдэж устгагдах эрсдэл байнга гарсаар байдаг.

“Шуудангийн тухай хууль”-нд зааснаар Монгол улсын нутаг дэвсгэрт “Илгээмжийг хүлээн авах, цуглуулах, тээвэрлэх, хаягт эзэнд хүргэх үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.13, 9.15-д заасан тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэхийг хориглоно” гэсэн заалттай. Тэгэхээр Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх компаниуд нь хуулийг ноцтойгоор зөрчиж байгаа юм. Ингэснээр шуудангийн үйл ажиллагаанд баримтлах,

  • Хууль дээдлэх
  • Хүртээмжтэй, шуурхай байх
  • Үйлчлүүлэгчийн эрхийг хүндэтгэх
  • Найдвартай байх
  • Үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах, хамгаалах
  • Шуудангийн сүлжээний ажиллагаа аюулгүй, тогтвортой байх;
  • Стандарт, дүрэм нь харилцан уялдсан, нэгдмэл байх зэрэг зарчмууд алдагдаж байна.

Манай аймгийн хувьд Харилцаа холбооны зохицуулах хорооноос албан ёсоор зөвшөөрөл авсан “Монгол шуудан” ХХК, “Монголын төмөр зам”, “Дөлгөөн дэлгэрэх” ХХК, “Грийн прожект” ХХК зэрэг л байна.

Тусгай зөвшөөрөлд Харилцаа холбооны зохицуулах хорооноос Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.13, 9.15-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд таван жилийн хугацаатай олгож, хугацааг анх олгосон хугацаагаар сунгаад явдаг. 

Шуудан болон ачаа тээш, хүргэлтийн үйл ажиллагаа эрхлэгч компани нь үйлчилгээний үнэ тарифаа Зохицуулах хороонд хүргүүлснээр Харилцаа холбооны Зохицуулах хороо үйлчилгээний тариф тогтоох саналыг хянан үзэж, холбогдох саналаа 14 хоногийн дотор тухайн үйлчлэгчид хүргүүлнэ. Ингээд үйлчлэлгээ эрхлэгч нь Зохицуулах хорооны саналыг харгалзан үйлчилгээний тариф тогтоох тухай шийдвэр гаргана.

“Дайвар” гэдэг үг нь Монгол хэлний үг зүйн тольд “ачаан дээрх нэмэлт ачаа” гэсэн утгаатай байна. Иргэд ч өөрсдөө албан ёсны зөвшөөрөлтэй шуудан үйлчилгээгээр үйлчлүүлээгүйгээс болж хэт их өндөр үнэ хөлс төлөх, эд зүйлсээрээ хохирч үлдэх асуудал тасрахгүй байна.

Юутай ч Авто тээврийн төв шинэ байршилд үйл ажиллагаа явуулснаар “дайвар” гэдэг шүдний өвчнөөс салах боломж Эрдэнэтчүүдэд гарч байна. 

Чухам хуулийн дагуу энэ байдалд Харилцаа холбооны улсын байцаагч хяналт тавих үндсэн үүрэгтэй. 

Хууль зөрчиж “дайвар” гэх нэрийн доор “шуудангийн үйл ажиллагааг хууль бусаар эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, жолооч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг.

Миний санаж байгаагаар 2018 онд Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Батлут хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААНБ-уудын удирдлагуудтай уулзаж, энэ үеэр иргэдээс гарч буй гомдол, мэдээлэлтэй холбоотой асуудлыг хөндсөн бөгөөд дайвар ачааг тээвэрлэх, хүргэх ажлыг зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч компанийн удирдлагууд “Монгол шуудан” ТӨХК-нд хариуцуулахаар болж, ам өчиг өгөөд өрөөнөөс нь гарч байж билээ.

 

 

Д.Цэнд-Аюуш
Д.Цэнд-Аюуш
Нийтлэлч
/ 2024-09-09
Сэтгэгдэл / 3
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Haha
2024-09-10 / 66.181.189.90
ambaar hvnii umch hurungiig yaj ingej heldeg bnaaa batlut gedeg hvnee l sainaar yrij bichih geed baigaa bololtoi ymarch sonin yum bichdeg yumdee
Иргэн
2024-09-09 / 66.181.160.21
Дайвар гэж юу юм бол? Тээш түгээх цэг гэдэг биз дээ?
Иргэн
2024-09-09 / 66.181.160.21
Энэ Цэнд- Аюуш гэж нөхөр мэдэхгүй сэдвээрээ захиалгаар буруу зөрүү юм бичмэр болж байхаар өөрт оногдсон ажлаа ядаж олигтойхон хийгээд явбал болдоггүй л юм байх даа.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц