© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Мэдээ
Онцлох сэдэв
МАН-ын дарга өшөөгөө авч, багийн дарга нар хожилд ойртов
                    МАН-ын дарга өшөөгөө авч, багийн дарга нар хожилд ойртов

УИХ-ын сонгуулийн дуулиан шуугиан намдаж амжаагүй байхад л  орон нутгийн сонгуулийн маргаан эхэлж, өнөөдрөөр дуусгавар болж байна. Орхон аймгийн МАН-ын дарга Д.Батлут болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагаа, нийгмийн асуудал эрхэлсэн Тамгын газрын дарга Ц.Бат-Энх нарын ширүүхэн маргаанаар эхэлсэн МАН-ын АИТХ нэр дэвшүүлэх 41 хүнийнхээ 80 хувийг багийн Засаг дарга нараар бүрдүүлсэн бол үлдсэн хэсгийг олон жил төлөөлөгчөөр сонгогдсон хашир бурхинууд бүрдүүлж байна. Баг хорооныхоо асуудлыг хамгийн сайн мэддэг, иргэдтэй ойр ажилладаг багийн Засаг дарга нарыг дэвшүүлж байгаа нь  олон нийт “аль ч намыг сонгосон ялгаагүй” гэх ойлголттой яваа энэ үед хамгийн мэргэн шийдвэр. 

 

Гэхдээ энэ бүхний ард УИХ-ын гишүүн, намын дарга Д.Батлутын ашиг сонирхол нуугдаж буй. Учир нь сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын дэвшүүлсэн нэг зорилт нь шинэ хоршоо байгуулах ажил байв. Саяхан болсон төсвийн тодотгол дээр ирэх оны төсөвт шинэ хоршооны хүүний зардалд 196 тэрбум төгрөгийг тусгасан бөгөөд энэхүү төсвийг батлахын тулд нийслэл, аймаг, дүүрэгт өөрсдийн хүнээ томилохоор зүтгэх нь гарцаагүй. 

 

Нөгөөтэйгүүр Д.Батлут УИХ-ын сонгуулиар гомдсон сэтгэлээ тайлж, сонгуулиар өөрт нь бус өрөөлд зүтгэсэн нөхдөөсөө өшөөгөө авсан гэдгийг онцлох хэрэгтэй. МАН-д залуу наснаасаа эхлэн дөрөө хоршуулж, түүний орлогчоор хүртэл ажиллаж байсан А.Түвшинжаргалыг тойргын гадна үлдээсэн бөгөөд заалнаас нэрээ дэвшүүлсэн ч түүнийг намын нөхөд нь дэмжсэнгүй. Мөн Хот тохижуулахын даргаар ажиллаж байсан Б.Оюунбаяр, МСҮТ-ийн дарга асан Б.Төгсбаяр, Ж.Мөнх-Оргил нар ч энэхүү өшөө  авалтын нэг хэсэг  болж, сонгогдох тойргоосоо зуурч чадсангүй. МАН доторх  энэхүү эрх ашгийн чимээгүй тулаан УИХ-ын гишүүн, намын дарга Д.Батлутын сонголтоор цааш үргэлжлэх нь тодорхой болж байгааг шүүмлэх хүн олон байгаа юм. 

 

Харин  Орхон аймгийн Ардчилсан нам доторх Ц.Батхуяг, Б.Мягмарсүрэн нарын маргаан дууссан тухай мэдээлэл АИТХ-ийн сонгуультай зэрэгцэн яригдах болов. УИХ-ын сонгуулийн үеэр намдаа гомдсон Б.Мягмарсүрэн орон нутгийн сонгуулийн өмнө тайвширсан ч, ямар тохиролцоо байгаа нь намын дотоод асуудал болж үлдэв. Тэдний тохиролцоо юу байгаа нь сонирхолтой.

 

Сэтгүүлч Э.Одсүрэн
Сэтгүүлч Э.Одсүрэн
/ 2024-09-06
Сэтгэгдэл / 5
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Zochin
2024-09-08 / 66.181.176.91
Man namiig demjihgvi ee
Zochin
2024-09-06 / 122.201.31.8
Hamgiin zevuun horchin pisda n batlut shdee.
Өсөхбаяр
2024-09-06 / 66.181.161.254
батэрдэнэ батэнх хоёр амиа тавьж сайтаар хүртэл гүтгэлэг тарааж байна
Өсөхбаяр
2024-09-06 / 66.181.161.254
батэрдэнэ батэнх хоёр амиа тавьж сайтаар хүртэл гүтгэлэг тарааж байна
Жаргалсайхан
2024-09-06 / 103.57.93.43
Эрдэнэтчүүд МАН-н Архангайн бүлэглэлд өргүй салбар салбарын дарга тавьж зохион байгууллтай төсвийн мөнгө хулгайлж дахин хүмүүсээ дэвшүүлж байна зүгээр үү
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц