© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023-07-16-НД НИЙТЛЭГДСЭН
Гоё амралт: Chuluut Am Lodge-ийн байрлах байгалийн тогтоц нь рашааны арвин ундаргатай
Гоё амралт: Chuluut Am Lodge-ийн байрлах байгалийн тогтоц нь рашааны арвин ундаргатай

Энэ газрын крантыг нээвэл рашаан гарна. Учир нь Chuluut Am Lodge-ийн байрлах байгалийн тогтоц нь рашааны арвин ундаргатай. Булган аймгийн Хангал суманд орших энэхүү амралтын газар нь Эрдэнэт хотынхны төдийгүй Улаанбаатарынхны зорин очих дуртай газруудын нэг болжээ.

Хатуухан өвөл, урт хавар дуусаж нялх ногооны үнэр сэнгэнэсэн зуны эхэн сарын өдрүүдэд бид их хотын дуу чимээ, бетонон ширэнгээс холдож амрахаар энэ газрыг зорьсон юм. Эрдэнэт-Улаанбаатарын постоор салаад сайжруулсан шороон замаар 25 км яваад очиход байгалийн үзэсгэлэн бүрдсэн орчинд замын ядаргаагаа удалгүй мартана.

Хангал сум нь олон төрлийн жимс, эмийн ургамал, ан амьтан, рашаан булгуудтай, сүрлэг уулс нуруудтай, жинхэнэ хангайн хоймор, хүний хүслэн болсон нутаг байдаг.

Байгалийн энэ сайхан орчинд “Chuluut Am Lodge”-ийнхон амралтын тохилог сууц, гэрүүд, зочломтгой найрсаг ажилтнууд, амттай хоолноос бүрдсэн үйлчилгээг хөгжүүлж чаджээ.

Ялангуяа эдний буфет хоол нь аялагч, амрагчдын ийшээ зорьж ирдэг нэг үндсэн шалтгаан юм. Хэдийгээр олон зочид бужигнаж, ээлж дараа ихтэй байсан ч чадварлаг тогоочийн бэлдсэн өглөөний цай, өдөр, оройн хоолонд өөлөх зүйл байсангүй. Тиймээс “Chuluut Am Lodge” хамт олноороо, ангиараа, гэр бүлээрээ амрахад хамгийн тохиромжтой сонголт гэж болно.

ХҮЧИН ЧАДАЛ:

  • 24 цагийн халуун, хүйтэн ус бүхий шүршүүр, ариун цэврийн байгууламжтай
  • 40 хүний суудалтай хоолны заал, ресторантай
  • Нарны цахилгаан үүсгүүртэй тав тухтай монгол гэр болон 2-4 хүний байшинтай
  • Ази, Европ, Монгол халуун хоолоор үйлчилнэ
  • Өөрийн гүний худаг, цэвэр устай
  • Хүүхдийн тоглоомын талбай

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Билльярд
  • Ширээний теннис
  • Сагсан бөмбөг, гар бөмбөг
  • Караоке
  • Дэлгүүр
  • Захиалгаар хорхог, шорлог хийж үйлчилнэ
  • Урьдчилан захиалга өгч, галт тэргээр ирж буй тохиолдолд тосож аван, амралт руу хүргэх үйлчилгээ үзүүлж болно.

Байршил: Булган аймаг, Хангал сум, Эрдэнэтээс 25 км -ийн зайд 

Холбогдох: 9999 7687
Эх сурвалж: bussines.mn

/ 2023-07-16
Сэтгэгдэл / 3
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Зочин
2023-07-21 / 192.82.71.86
Үнэ. Бас ахмадуудад хөнгөлөлт байдаг эсэх
Б.Соёлмаа
2023-07-17 / 122.201.21.176
Үнийн мэдээлэл авии 1 хоног ямар үнэтэй бас тэтгэврийн хүнд хөндөлт бна уу
Од
2023-07-16 / 202.9.40.28
Орчин үйлчилгээ байгаль төгс
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц