© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Чөлөөт уран бүтээлийн "Номин телевиз"-ийн хамт олонд 20 жилийн ойн баярын мэнд хүргэе
 Чөлөөт уран бүтээлийн "Номин телевиз"-ийн хамт олонд 20 жилийн ойн баярын мэнд хүргэе

Монгол Улсад телевизийн салбар үүсэж хөгжсөний 57 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монголын үндэсний телевизийн анхны эфир 1967 оны есдүгээр сарын 27-нд цацагдаж байсан бол 1981 онд анхны өнгөт нэвтрүүлгээ бэлтгэн гаргаж байжээ. Харин 1991 оноос нэвтрүүлэг цацагдаж эхэлсэн байна. 

          Монголын үндэсний олон нийтийн телевиз, Ази Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо ABU-гийн бүрэн эрхт гишүүнээр 1997 оны нэгдүгээр сард сонгогдож, радио телевизийн уран бүтээлчид тус холбооноос зохион байгуулсан уралдааны нэр хүндтэй шагналуудыг хүртэж байжээ. Телевизийн салбарт зүтгэж буй үе үеийн уран бүтээлч, сэтгүүлч, нэвтрүүлэгчдэд баярын мэнд хүргэе.

    Чөлөөт уран бүтээлийн Номин телевиз одоогоос 20 жилийн өмнө анхны эфирээ цацаж, Орхон аймгийн иргэдийн мэдэх эрхээр хангах гүүр нь болж байсан. Энэ бүх хугацаанд олон мэргэжилтнүүдийг бэлтгэж, Орхон аймгийн хэвлэл мэдээллийн салбарт шинэ өнгө төрхийг тодорхойлсон.Чөлөөт уран бүтээлийн "Номин телевиз" нь анх 16 цагийн эфиртэй  дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа эхлүүлж байсан түүхтэй.  Монгол улсын хэмжээнд орон нутгийн телевизүүдээс анх удаа Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны стандартын шаардлагыг бүрэн хангасан мэргэжлийн 300-ийн студийг ашиглалтад оруулснаар тус телевиз шууд нэвтрүүлэг болон цэнгээнт нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэх боломжоор бүрэн хангагдсан гэж дүгнэгдэж байсан юм. Энэхүү телевизэд ажиллаж байсан үе, үеийн уран бүтээлчид та бүхэндээ Эрдэнэт инфо сайтын хамт олноос ойн баярын мэндийг хүргэе. Та бүхэн сайхан баярлаарай. 

Сэтгүүлч Э.Одсүрэн
Сэтгүүлч Э.Одсүрэн
/ 2024-09-27
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц