© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгох төслийн материал хүлээн авч байна
ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгох төслийн материал  хүлээн авч байна

ЖДҮХС-аас 2025 онд  хөнгөлөлттэй зээл олгох төслийн материалыг   энэ сарын 8-наас ирэх дөрөвдүгээр сарын 7-ны 17:30 цаг хүртэл хүлээн авна. Зээлийн хүсэлт гаргагч аж ахуйн нэгж нь тухайн аймагтаа бүртгэлтэй байх, төсөл хэрэгжих байршил нь Орхон  аймгийн газар нутагт байх ёстойг анхаарна уу.

Зээл олгох салбар нь хүнсний боловсруулах үйлдвэр, мод модон бүтээгдэхүүн төмөр хийцийн  үйлдвэрлэл, сав баглаа боодлын үйлдвэрлэл, агро аж ахуй, туслах аж ахуй /гахай, зөгий, тахиа/, ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байна. 

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлтийг цахим хэлбэрээр www.sme.gov.mn-аар дамжуулан хүлээн авна. 

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ НЬ: 
Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт, Эргэлтийн хөрөнгө /40 хувиас хэтрэхгүй/
Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
Зээлийн хүү : 5 хувь (жилийн)

Мэдээллийн төв 

/ 2025-03-11
Сэтгэгдэл / 2
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
отгон эрдэнэ
2025-03-14 / 2405:5700:302:7bfa:71ad:eb05:7f78:fc82
дэлгүүрийг орох уу
БУНДАРЬЯА
2025-03-11 / 202.126.91.35
Ямар чиглэлээр зээлүүд олгох вэ
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц