© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Залилах гэмт хэрэг ихэвчлэн фейсбүүк, эмэйл хаягаар нэвтэрч хүний нэр барин мөнгө залилдаг
Залилах гэмт хэрэг ихэвчлэн фейсбүүк, эмэйл хаягаар нэвтэрч хүний нэр барин мөнгө залилдаг

Гарт утсан ирсэн кодыг бусдад битгий хэлж байгаарай. Иргэн Н өөрийн фейсбүүк хаягаа алдсан. Хувь чатаар нь найз нөхөд, хамаатан садантай нь харилцаж мөнгө зээлсэн хэрэг гарсан байна. Энэ талаар тэрээр “ дүү над руу чатаар мессеж илгээсэн юм. Таны утасны дугаар луу нэг код очно, та над руу явуулаад өгөөч гэж хүссэн. Мессежээр код ирэнгүүт нь явуулчихсан юм. Өмнө цахим залилан байдаг шүү гэж анхааруулсан байгаа зөндөө мэдээ, мэдээлэл уншиж байсан ч дүүгээ болохоор нэг их зүйл бодоогүй. Удалгүй над руу танилууд залгаж, мөнгө зээлэх талаар лавлаж эхэлсэн". Залилах гэмт хэрэг ихэвчлэн фейсбүүк, эмэйл хаягаар нэвтэрч хүний нэр барин мөнгө төгрөг залилдаг бол цахим залилангийн үйлдлийн хэлбэр нь иргэдийн цахим хаягт нэвтэрч онлайн банкаар дамжуулан мөнгө шилжүүлэх, луйвар хийх, банкны залилан, үнэгүй бараа өгөх, мөнгө гуйх зэрэг хэлбэрээр үйлдэгддэг. Орхон аймагт 2023 онд 761 гэмт хэрэг  бүртгэгдсэн өмнөх оны мөн үеэс 30 хэргээр буюу 4.1 хувиар гэмт хэргийн гаралт өссөн байна.Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 123 буюу 16.1 хувь нь хулгайлах, 258 буюу 33.9 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 193 буюу 25.3 хувь нь залилах гэмт хэргүүд байгаа бөгөөд эдгээр гэмт хэргүүд нийт хэргийн 574 буюу 75.4 хувийг эзэлж байна.

Залилах гэмт явдал нь цахим шуудангийн луйвар, зээл олгох залилан, банкны залилан, бараа материал худалдан авах, мөнгө гуйх зэрэг хэлбэрээр түгээмэл үйлдэгддэг. Гэмт хэрэгт нийт 648 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад холбогдогчоор 106 буюу 19.6 хувиар өссөн байна. Иргэд Н өөрийн цахим хаягаа алдсан гэдгийг найзууддаа пост оруулж сэрэмжлүүлэх талаар зөвлөсөн байна. Харин алдсан хаягаас нь сэрэмжлүүлэг пост хийсэн хүмүүс рүү чиний хаягийг хакердана, хаягаа алдав гэх мэтээр сүрдүүлж эхэлсэн байна.

        Цахим орчинд гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд нууцлалаа сайжруулах, бусдад хувийн мэдээллээ ашиглуулахгүй байх, хэн нэгэнд мөнгө зээлэх, зээлдүүлэхдээ утасдаж лавладаг байх шаардлагатай. Жил ирэх тусам цахим орчин үйлдэгдэх гэмт хэргийн тоо нэмэгдэж, залилагч этгээдүүдийн арга нь улам бүр нэмэгдэж байгаа учраас иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Э.Одсүрэн
Э.Одсүрэн
/ 2024-01-17
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц