© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
"Хүүхэд залуучуудын театр"-ын уран бүтээлчид үзэгчдэдээ бэлэг барина
"Хүүхэд залуучуудын  театр"-ын уран бүтээлчид үзэгчдэдээ бэлэг барина
 
Эрдэнэт хотын хүүхэд залуучуудын  театр2025 оны “Дэлхийн театрын өдөр”-ийг тохиолдуулан төрийн албан хаагч нарт   үнэ төлбөргүй тоглолтоор бэлэг барихаар болжээ.
 
Тус театр нь 1986 онд байгуулагдаж, 2011 оноос хүүхэд залуучуудад зориулсан уран бүтээлүүдээр дагнан ажиллах болсон. Өнөөдөр 40 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа тус театрын урын санд 88 уран бүтээл байдаг бөгөөд 2024 онд таван шинэ жүжиг нээсэн байна . 
Дэлхийн театрын өдрийг тохиолдуулан 2024 онд бүтээгдсэн 4 жүжгийг үзэгчдэд үнэ төлбөргүй тоглохоор төлөвлөжээ. Энэхүү соёлын арга хэмжээг “Үзэгч танд баярлалаа” уриан дор зохион байгуулж, нийт 800 үзэгчийг хүлээн авахаар төлөвлөөд байна.
 
Театрын 7 хоногийн хөтөлбөр:
• 3-р сарын 24-ний 16:00 цаг – “Бүүвэй” (Хүүхдийн жүжиг, моно жүжиг)
• 3-р сарын 26-ны 18:00 цаг – “Хатан сэнтийн хайлан" (Драмын жүжиг)
• 3-р сарын 26-ны 18:00 цаг – “Бидний дунд” (Драмын жүжиг)
• 3-р сарын 27-ны 19:00 цаг – “Хөх төрийн бэрс” (Түүхэн жүжиг)
 
Театрийн урлагт хайртай та бүхэнд дэлхийн театрийн өдрийн мэнд хүргэе 
Б.Ганчимэг
Б.Ганчимэг
/ 2025-03-25
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц