© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Х.Оюун-Эрдэнэ: Тэмцээн уралдаанд оролцох хүүхдүүдийн зардлын тодорхой хувийг  аймгийн төсөвт тусгах саналыг гаргалаа
Х.Оюун-Эрдэнэ: Тэмцээн уралдаанд оролцох хүүхдүүдийн зардлын тодорхой хувийг  аймгийн төсөвт тусгах саналыг гаргалаа

Лхагва гаригт Орхон аймгийн төсвийн тодотголыг хэлэлцэх юм. Төсвийн тодотголтой холбоотойгоор тэмцээн уралдаан оролцдог тамирчдын зардлыг тодотголд тусгаж өгөх саналыг АИТХ-ын Төлөөлөгч Х.Оюун-Эрдэнэ онцлов. “Урлагийн төрөлжсөн сургалттай Уран эгшиг, Спортын төрөлжсөн сургалттай Ирээдүй одод сургуулийн хүүхдүүд тэмцээн уралдаанд  оролцоход эцэг эхчүүд  зардлыг гаргадаг. Энэ жил Ирээдүй одод сургуульд 300 гаруй хүүхэд шинээр элсэн орсон. Тэмцээн уралдаанд оролцох хүүхдүүдийн зардлын тодорхой хувийг  аймгийн төсөвт тусгах саналыг гаргаж байна.”
 ЗДТГ-ын дарга Ш.Ганболд: Зөвхөн Ирээдүй одод гэлтгүй тэмцээн уралдаанд явж буй дасгалжуулагч, тамирчдад аймаг тодорхой хэмжээнд дэмждэг. Урлаг, соёлын арга хэмжээнд оролцох уран бүтээлчдийг Засаг дарга аль болох дэмжих ёстой гэдэг байр суурьтай байдаг. Ирээдүй одот сургуулийн онцгойлон авч үзэж байна. Нийгмийн бодлогын хэлтэс үүнийг судлах ёстой. 
Засаг дарга М.Түмэнжаргал: Улсын аваргын хоёр том тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг бид дэмжсэн. Дэмжлэг авсан тамирчид олон нийтийн сүлжээнд дэмжээгүй мэт зүйлийг ярьж байна. Энэ онд 300 орчим сая төгрөгийг бид бүхэн тэмцээн уралдаанд оролцох тамирчид, уран бүтээлчид, ахмадуудад зарцуулсан. Он дуустал төсвийн тодотгол дээр 90 сая төгрөгийг нэмэхийг тусгасан. 

 

Сэтгүүлч Э.Одсүрэн
Сэтгүүлч Э.Одсүрэн
/ 2024-09-10
Сэтгэгдэл / 2
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Pizda
2024-09-15 / 103.212.117.163
Za ystoi jinken hudlaa chalaadaa 23 onii namar ysn olon ulsiin temtsend yvh gj bgama gel orgdol enee tere burduleh yu bn bugdiin avaad ochson tooj ch hardggu ym bnle
П.Энхцэцэг
2024-09-14 / 66.181.182.59
Тэмцээн уралдаанд явахаар дэмжлэг хүссэн иргэдээ сайн л дэмждэг шүү дээ
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц