© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Мэдээ
Онцлох сэдэв
Д.Мөнхбат даргаа, өөрийн дайсан өвөрт
Д.Мөнхбат даргаа, өөрийн дайсан өвөрт

Ардчилсан намын төлөөлөгчид ИТХ-ын дарга Д.Мөнхбатыг зураг төсөлгүй ажилд төсөв баталсан гэх үндэслэлээр огцруулах санал оруулсан ч хэлэлцэх асуудалд оруулж чадалгүй хурлын хуралдаан тарав. Энэ нь орон нутгийн хөгжлийн бодлого, төсвийн сахилга баттай холбоотой ноцтой асуудал юм. ИТХ-ын дарга Д.Мөнхбат өөрөө энэхүү үндэслэлийг үгүйсгэж, "даргад биш үйл явдалд анхаарах хэрэгтэй" гэж онцолсон юм.

ИТХ-ын дарга бол аймгийн ИТХ-ын ажлыг зохион байгуулж, хуралдааныг удирдан чиглүүлдэг гол хүн юм. Түүнийг огцруулснаар ИТХ-ын хэвийн үйл ажиллагаа түр зуур доголдож, шинэ дарга томилогдох хүртэлх хугацаанд засаглалын тогтвортой байдал алдагдаж болно. Энэ нь аймгийн хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл АН-ын зүгээс дараагийн хурлын даргад санаархсан гэхээс илүүтэйгээр МАН-ын Төлөөлөгчдөөс хэн нь урвасан бэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Өөрийн дайсан өвөрт гэдэг.  МАН-ын эрх мэдэл, албан тушаалын дотоод дайн одоог хүртэл үргэлжилж буйг батлан харуулах үйл явдал болов. МАНАН дотроо учраа олоогүй цагт улс төрийн хурцадмал байдал үүссээр байх болно.

Хэрэв үнэхээр төсвийн хөрөнгийг үр ашиггүй, эсвэл зохисгүй зарцуулсан бол энэ нь тухайн ажил хийгдсэн эсэхээс үл хамааран хариуцлага хүлээлгэх ёстой. Хоёр намын  ИТХ-ын Төлөөлөгчид асуудлыг хувь хүний маргаанаас дээгүүр тавьж, хийгдсэн ажлын бодит үр дүн, цаашдын төсвийн зарцуулалтыг хэрхэн илүү үр ашигтай болгох тал дээр анхаарвал, энэ нь Орхон аймгийн хөгжилд илүү эерэгээр нөлөөлөх боломжтой юм.

Энэ бүх үйл явдлыг дүгнэж үзвэл МАН-аас нэр бүхий Төлөөлөгчид намаасаа урвасан уу, үнэнийг хэлсэн үү? Улс төрийн тавцанд намын сахилга бат, гишүүдийн үнэнч байдал үргэлж хөндөгддөг чухал асуудал байдаг. Ялангуяа орон нутгийн түвшинд, төлөөлөгчид нь өөрсдийн намын байр сууриас гажиж, өөр зорилгоор үйлдэл хийх нь олон нийтийн анхаарлыг татаж, "намаасаа урвасан" хэмээх шүүмжлэлд өртөх нь бий. Гэхдээ энэ асуудлыг нэг талыг барьж харалгүй, нөхцөл байдлын нарийн ширийн зүйлийг ойлгох нь чухал юм.

МАН, АН итгэх аргагүй энэ цаг үед иргэдийн хяналт хамгийн чухал үүргийг гүйцэтгэнэ. Иймд мэдлэгтэй, чадвартай иргэд та бүхнийг төсвийн зарцуулалтад хяналт тавьж хамтран нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахыг уриалж байна.

/ 2025-06-12
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц