© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Төрийн албаны I улирлын ерөнхий шалгалтын бүртгэл явагдаж байна
Төрийн албаны I улирлын ерөнхий шалгалтын бүртгэл явагдаж байна

Төрийн албаны I улирлын ерөнхий шалгалтын бүртгэл өчигдөр буюу энэ сарын 14-ны өдрөөс эхэлсэн. Бүртгэл энэ сарын 29-нийг хүртэл  Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хаягаар үргэлжлэх бол шалгалтыг ирэх гуравдугаар сарын 13-нд зохион байгуулах юм.  Шалгалтын бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга М.Жанболат,  ТАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга А.Өнөржаргал нар мэдээлэл өглөө. 

     2022 оны долоодугаар сарын 5-нд Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж Төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулах зохицуулалтыг тусгасан.   2023 онд  дөрвөн удаа   ерөнхий шалгалт зохион байгуулж,  409 иргэн шалгалтад оролцохоор бүртгүүлсэнээс 336 иргэн буюу 82.1 хувь нь оржээ. Тэдгээрийн 136 нь буюу 40.1 хувь нь тэнцэж төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн нь өмнөх оноос 46.2 хувиар нэмэгдсэн байна. 

2023 онд  төрийн албаны  тусгай  шалгалт 24  удаа тусгай шалгалтыг 98 сул орон тоонд зохион байгуулахад  173 оролцогч тусгай шалгалт өгсөн.  Сул орон тоог нөхөхөөр зохих журмын дагуу Төрийн албаны салбар зөвлөлөөс  тэнцсэн 72   оролцогчыг  нэр дэвшүүлэн тухайн байгууллагуудад  томилжээ. 
          
   Төрийн албаны тусгай шалгалтад 72 оролцогч тэнцэн сул орон тоог нөхөхөөр зохих журмын дагуу Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн бөгөөд нөхөгдсөн сул орон тооноос тухайн байгууллагад ажиллаж байгаа 9 /төрийн үйлчилгээний төсвийн захирагч 3/ төрийн албан хаагч, 7 албан тушаалд төрийн бусад байгууллагад ажиллаж  төрийн жинхэнэ албан хаагчдаас, 56  /77.7%/ төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэдээс тусгай шалгалтад оролцон нэр дэвшигдэн нөхөгдсөн байна.           
         
Цаашид  төрийн албанд ажиллах хүсэлтэй нийт иргэдийг төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлээ баталгаажуулж амжилттай оролцохыг урьж байна.  

Мэдээллийн төв 

/ 2024-02-15
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц