© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Тээврийн хэрэгсэлийн цахим гэрчилгээг үнэ төлбөргүй олгоно
Тээврийн хэрэгсэлийн цахим гэрчилгээг үнэ төлбөргүй олгоно

Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн 60 орчим хувь нь татвар, даатгалаа төлж, техникийн хяналтын үзлэгтээ хамрагдсан байдаг бол дөнгөж 20 орчим хувь нь л торгуулиа төлдөг байна.  Үүний үлдсэн хувь нь хуулийг хэрэгжүүлж ажиллахгүй байгаан улмаас энэхүү хууль хэрэгжилтийг хангахын тулд Зам тээвэр хөгжлийн сайд сангийн сайдын хамтарсан 58/47 тушаалаар RFID tag буюу цахим гэрчилгээг олгох ажлыг өнгөрсөн оноос зохион байгуулсан. Энэ нь тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх технологи юм. Тухайлбал, татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо, торгуультай холбоотой бүхий л мэдээллийн нэгтгэсэн мэдээллийн нэгдсэн сан үүсгэнэ. Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID tag-ийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл үнэ төлбөргүй наана. Үүнээс хойш төлбөр хураамж авна гэсэн ташаа мэдээлэл тархсан бөгөөд үргэлжлүүлэн цахим гэрчилгээг иргэнээс төлбөр хураамж авахгүй үнэ төлбөргүй олгох тул  очер дараалал үүсгэлгүй гэрчилгээгээ авахыг авто тээврийн төвөөс мэдээллээ.

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
/ 2024-01-02
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц