© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажил эхэллээ
Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажил эхэллээ

 

 Шар усны үер болон үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд холбогдох мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж, нөхцөл байдлыг үнэллээ. Тус ажилд Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, Баян-Өндөр сумын мэргэжилтнүүд, Хот тохижуулах газрын замын инженер, хотын инженерийн хийцлэлтэй байгууламж хариуцсан мэргэжилтнүүд хамтран оролцсон байна. Энэ үеэр үерийн хамгаалалтын бетон далан, байгалийн гуу, суваг шуудуунуудад үзлэг хийж, хог, шороо дүүрсэн хэсгүүдийг тодорхойлжээ. Тодорхойлсон газруудад цэвэрлэгээ хийх шаардлагатайг онцолж, нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Иргэдийг шар усны үерийн эрсдэлээс сэргийлж, суваг шуудуу, ус зайлуулах хоолойд хог хаяхгүй байхыг анхааруулж байна.

 

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
/ 2025-03-20
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц