© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Орхон аймгийн далбаа шинэчлэгдлээ
 Орхон аймгийн далбаа шинэчлэгдлээ

Орхон аймгийн далбааг шинэчлэх асуудлаар багагүй хугацаанд судалгаа хийж, зураач, урчууд, гэрэл зурагчид, мэргэжлийн дизейнар, иргэд олон нийтийн саналыг сонссон хэлэлцүүлэг зохион байгуулсан.  Шинэ далбааны загварыг гурван хувилбараар гаргаж Засаг даргын зөвлөл болон ИТХ-ын зөвлөлд танилцуулж хэлэлцүүлсэн. Мөн цахим санал асуулгыг иргэдээс авсан юм. 
Иргэд, олон нийт далбааны иш талын гол хэсэгт Орхон аймаг, Эрдэнэт хотын бэлгэ тэмдэг “Арслан”-г байрлуулж, суурь дэвсгэрийг номин ногоон өнгө болгон шинэчилсэн хувилбарыг дэмжсэн. 

2024 оны 9сарын11 өдөр Аймгийн ИТХ-ын ээлжит бус 18 дугаар хуралдаанаар ИТХ-ын төлөөлөгчдийн олонх буюу 59 хувийн саналаар  мөн уг хувилбарыг дэмжсэнээр аймгийн далбаа шинэчлэгдлээ.  Шинэчлэгдэж буй далбаан дэвсгэр номин ногоон өнгө нь хүчирхэг байдал, итгэл найдвар, энх амгалан, баян чинээлэг, өнө мөнхийн бэлгэдэл. Мөн Эрдэнэтийн овооны эрдэс баялгийг бэлгэдэж байгаа аж. 

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
/ 2024-09-12
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц