Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг эхлүүлж байна. Энэ хүрээнд дараах төрлийн санхүүгийн дэмжлэгийг олгохоор болжээ. Санхүүгийн дэмжлэгийн төрлүүд:
1. Иргэнд олгох санхүүгийн дэмжлэг – 25 ба түүнээс дээш насны, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдэд зориулсан.
2. Бага насны хүүхэд болон байнгын асаргаатай хүнийг асарч буй иргэдэд санхүүгийн дэмжлэг
3. Мод үржүүлэг, арчлах арга хэмжээнд оролцож буй иргэдэд санхүүгийн дэмжлэг
Санхүүжилтийн нөхцөл: •
Иргэнд олгох санхүүгийн дэмжлэг – 15.0 сая төгрөг хүртэл, 36 сарын хугацаатай, 100% эргэн төлөгдөх нөхцөлтэй.
• Бага насны хүүхэд болон байнгын асаргаатай хүнийг асарч буй иргэдэд
• Мод үржүүлэг, арчилгааны ажилд оролцож буй иргэдэд
Материал бүрдүүлэлт:
• Санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдөл
• Маягт (Мэргэжилтэнээс авах)
• Иргэний үнэмлэхийн хуулбар
• Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
• Татварын нэгдсэн системээс авсан лавлагаа
• Хөдөлмөр эрхлэлтийн гэрээ, үйл ажиллагааны орлого, зарлагын нотлох баримт
Сонгон шалгаруулалт:
1. I шат: Байнгын түвшний ажлын хэсэг шалгаруулалт зохион байгуулна.
2. II шат: ХХҮГ-ийн ажлын хэсэг эцсийн байдлаар өргөдөл гаргагчдын материалыг нягталж, шийдвэр гаргана. Өргөдөл хүлээн авах хугацаа:
• 2025 оны 3-р сарын 21-нээс 4-р сарын 11-ний 18:00 цаг хүртэл
• Материалуудыг бүрдүүлж, Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгөх шаардлагатай.
Санхүүгийн дэмжлэгт хамрагдах иргэд гэрээнд заасан нөхцөлийн дагуу эргэн төлөх үүрэгтэй бөгөөд шалгуур хангасан иргэдийн өргөдлийг баталгаажуулах юм. Иргэд та бүхэн дээрх мэдээлэлтэй танилцаж, шаардлагатай бол орон нутгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хандаарай.