© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
“Орхон АЗЗА” ТӨХК-ын гүйцэтгэх захирал С.Гандолгор: Орхон аймаг доторх бүх замыг манайх хариуцдаггүй
“Орхон АЗЗА” ТӨХК-ын гүйцэтгэх захирал С.Гандолгор: Орхон аймаг доторх бүх замыг манайх хариуцдаггүй

 Иргэдийн шүүмжлээд буй  орон сууц болон гэр хорооллын дундах ус ихээр тогтдог, эвдрэл ихтэй, явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулдаг зайлшгүй засварлах шаардлагатай  4600 м2 талбайг Орон нутгийн аваарын зардалын 315 сая төгрөгөөр  нөхөлт, засвар хийх үйлчилгээг  Орхон АЗЗА ТӨХК хүйтэн асфальтбетоноор нөхөхөөр Орхон аймгийн ЗДТГ-тай гэрээ хийсэн.Гэрээний хугацаанд 60 хоногт хийж гүйцэтгэнэ гэж  заасан бөгөөд гэрээнд заасан хугацаа дуусан юм.    Одоогоор 2900м2 нөхсөн байна . Орхон аймгийн хэмжээнд хийгдэх зам засвар арчлалт, тохижилтын ажил ямар учраас удаашралтай байгааг албаны хүнээс  тодруулахад, Зам засварын 50 тэрбумтай холбоотой засварын ажлын тендер удааширсан учраас ажил нь оройтож эхэлж байгаа. Бид хариуцсан зам буюу А1001 замын ажлыг үргэлжлүүлэх ёстой учраас нөхөөгүй үлдсэн байршлуудын 1700м2 замыг өөр компаниар хийлгэх саналыг Хотын захирагчийн албанд гаргасан хэмээлээ. Харин А1001 зам буюу Орхон сантын гүүрнээс 6-р хорооллын уулзвар хүртэл А1002 авто зам буюу 6-р хорооллоос Нарангийн гүүр хүртэлх замд өнгөрсөн хугацаанд долоон байршлын хөрс сольж сууриар нь шинэчлэх ажлыг хийж гүйцэтгээд байна. А1001 зам нь Олон жилийн насжилт болон цаг агаарын нөхцөл байдалд эдэлгээ даах чадваргүй бөгөөд эвдрэл гэмтэл үүсэж буй томоохон хүчин зүйл нь Эрдэнэт-Хөтөлийн чиглэлд сул цемент ачсан 80тонны автомашинууд ихээр зорчиж буй нь нөлөөлж байна.Уг зам 48тонны даацтай зам юм. Мөн Зам засварын удаашралд Тоног төхөөрөмжийн элэгдэл, Хүн хүчний дутмаг байдал, бараа материалын хомсдол ихээхэн нөлөөлж байгаа хэмээлээ

 

 

 

 

 

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
/ 2024-07-25
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц