© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Орхон аймгийн дараагийн Засаг дарга хэн болох вэ?
Орхон аймгийн дараагийн Засаг дарга хэн болох вэ?

Орхон аймгийн 13 дахь Засаг дарга С.Батжаргал үүрэгт ажлаа хүлээлгэн өгөөд гурван долоо хоног болж байна. Инженер Засаг даргын ухаан хотын дэд бүтцийг шинэчлэх ажлыг эхлүүлж, дахин төлөвлөлтийн ажлуудыг эрчимтэй хийж эхэлсэн байдаг. Тэгвэл МАН-ын бүлэг дотроос дараагийн Засаг даргад нэр дэвших мэдлэгтэй, чадвартай улс төрч үлдсэн үү? Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй М.Түмэнжаргал, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат нарыг Орхон аймаг, Эрдэнэт хотын захирагчаар хэнийг нь томилох талаар ИТХ-аар удахгүй хэлэлцэнэ.

МАН-ын бүлгээс нэр дэвшүүлж буй хоёр эрхэм эдийн засагч мэргэжилтэй. М.Түмэнжаргал нь Хотын захирагчийн албаны даргаар, Засаг даргын дэд бүтэц хариуцсан орлогчоор ажиллаж байсан. М.Түмэнжаргал нь 1973 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургууль, Санхүү, эдийн засгийн дээд сургууль, Бээжингийн хэл, соёлын дээд сургуулийг хятад хэл, соёл судлал мэргэжлээр төгссөн байна. М.Түмэнжаргал 1997-2001 онд “Эрд нар” ХХК-ийн захирал, 2001-2009 онд “Монгол шуудан” ТӨХК-ийн Орхон салбарын дарга, 2012 онд Орхон аймгийн Засаг даргын зөвлөх, 2013-2014 онд “Эрдэнэт фүүдс” компанийн төслийн нэгжийн захирал, 2016 оны дөрөвдүгээр сараас аймгийн МАН-ын хорооны орон тооны дэд даргаар ажиллаж байсан. Одоогоор Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Д.Мөнхбат нь эдийн засагч мэргэжилтэй. Дөрвөн удаа аймгийн төлөөлөгчөөр сонгогдож байсан. Одоогоор аймгийн ИТХ-ыг удирдаж байна. Тэрээр 1986 - 1996 Булган аймгийн П.Е.Щетинкиний нэрэмжит 10 жилийн I сургуулийн төгссөн. 1997 - 1998 Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, 2001 - 2005 МУИС Орхон сургуулийг төгссөн магистх зэрэгтэй. Ажлын тургшлагаас дурдвал "Эрдэнэт хивс" ХК нягтлан бодогч, "Номин Эрдэнэт" худалдааны төвийн Ерөнхий нягтлан бодогч, “Эрдэнэт-Оргил” ХХК Ерөнхий нягтлан бодогч, Орхон аймгийн Монгол Ардын Намын хорооны улс төрийн ахлах ажилтан, 2012 - Орхон аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга, 2016 - Эрдэнэт -Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захиралаар ажиллаж байсан туршлагатай. Орхон аймаг, Эрдэнэт хотын 14 дахь Засаг даргаар дээрх хоёр эрхмийн хэн нь сонгогдох бол. 

 

 

Э.Одсүрэн
Э.Одсүрэн
/ 2024-01-02
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц