© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Орхон аймгийн баяр наадам ирэх сарын 1,2-ны өдрүүдэд болно
Орхон аймгийн баяр наадам ирэх сарын 1,2-ны өдрүүдэд болно

 

Засгийн газрын  233 дугаар тогтоолоор  Үндэсний их наадмыг Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд”-ийн 50 жилийн ой, хурдан морины 2024 оны Хангайн бүсийн уралдаантай хамтатган наймдугаар сарын 1,2 -нд тэмдэглэнэ. 1974-1976 онд Эрдэнэт хотод Улаанбаатар хот болон 18 аймгаас 1000 гаруй илгээлтийн эзэд томилогдон ирж, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн босгосон юм. Баяр наадмыг зохион байгуулах хороо нь  гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийг хүлээн авах  “Ёслол хүндэтгэл”, “Үндэсний бөх”, “Хурдан морь”, “Сур, шагайн харваа”, “Хэвлэл мэдээлэл”, “Хот тохижилт, чимэглэл”, “Хэв журам” зэрэг 10 салбар хороо баяр наадмын бэлтгэл ажлуудаа ханган ажиллаж байна.  Энэ жилийн баяр наадмын нийт төсөв 1 тэрбум 28 сая төгрөг байна.  

Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд Эрдэнэтийн уран бүтээлчид оролцох бөгөөд Хангайн бүсийн даншиг, хурдан морины уралдааныг NTV телевиз шууд дамжуулах юм. Засаг даргын захирамжийн дагуу баярын өдрүүдэд Эрдэнэтчүүд бүх нийтээр амарна.

Найрамдлын Эрдэнэт хотод төрж өссөн эрдэнэтчүүдэдээ баярын мэнд хүргэе!

Э.Одсүрэн
Э.Одсүрэн
/ 2024-07-30
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц