© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Нийтийн зам талбайн мөс, цасыг цэвэрлэж сурагчдын аюулгүй орчныг хангана
Нийтийн зам талбайн мөс, цасыг цэвэрлэж сурагчдын аюулгүй орчныг хангана

Сурагчдын өвлийн  амралт дуусаж 2024 оны 1 сарын 29 өдрөөс хотын доторх хөл хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан Баян- Өндөр сумын Засаг даргын захирамжийн дагуу Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын цас цэвэрлэгээний ажлыг хийх,  сургуулийн ойролцоох аж ахуйн нэгж, байгууллага 50 метр хүртэлх эдэлбэр газар, нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас, мөсийг тогтмол цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй цэвэр байлгах чиглэлийг өгсөн байна. Аймгийн хэмжээнд нийт 23 сургууль, 37 цэцэрлэгт захирамжийг хүргүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар 452 орчим ажилтан албан хаагч, 119800 м2 талбайн мөс цасыг цэвэрлэж сурагчдын аюулгүй орчныг ханган ажиллаад байна. Цаашид цаг агаарын нөхцөл байдлаас үүсэн гарч болзошгүй осол аваар, халтиргаа гулгаанаас сэргийлэн сургууль цэцэрлэг,  аж ахуйн нэгж, байгууллагуудад  ойр орчмынхоо талбайн цасыг цэвэрлэж, хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлэн хүүхэд багачуудын аюулгүй байдлыг ханган ажиллахыг уриалж байна .

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
/ 2024-01-29
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц