© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
"Монголын инновацийн 7 хоног"-ийг Эрдэнэтэд зохион байгуулна
"Монголын инновацийн 7 хоног"-ийг Эрдэнэтэд зохион байгуулна

   Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг   "Монголын инновацийн 7 хоног"-ийг Эрдэнэтэд зохион байгуулна. Аймгийн ШУТП хамтран зохион байгуулах юм. 

  "Монголын инновацийн 7 хоног"-ийн тухай: ШУТИС-иас анхлан санаачилж зохион байгуулж эхэлсэн "Монголын инновацийн 7 хоног" арга хэмжээ нь талуудын хамтын ажиллагааны хүрээнд өргөжин тэлсээр  10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 7 хоногийн турш  эрдэм мэдлэгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжийг нэмэгдүүлэх, үндэсний инновацийн чадавхийг бэхжүүлэх зорилготой үйл ажиллагаануудыг нэгтгэн зохион байгуулдагаараа онцлогтой. 

        Энэ удаагийн "Монголын инновацийн 7 хоног-2024" арга хэмжээний хуваарийг хүргүүлж байна.

4 сарын 22, Даваа гариг 

  • "ICIED" буюу "International Conference on Innovation and Entrepreneurship Development" олон улсын хурал , ШУТИС-ийн 8 дугаар байрны 12 давхарт болно.  Хурлын вэб хуудас

  • Guyuk Metaverse орчинд "Төрийн өмчийн их сургуулиудын инновац, технологи" виртуал үзэсгэлэн, танилцуулга эхлэнэ.  ГҮЮГ Метаверс (guyuk.mn)

  • "Соёлын бүтээлч үйлдвэрлэл -2024", СУИС 

4 сарын 23, Мягмар гариг 

4 сарын 24, Лхагва гариг 

  • "Erdem hackathon" арга хэмжээ эхлэнэ. Тус уралдаан нь оюуны өмч эзэмшдэг судлаачдад инновацын төслийн гарааны санхүүжилт олгох старт-ап уралдаан юм. Бүртгэл 4 сарын 20 хүртэл үргэлжлэх бөгөөд 2-р шатанд шалгарсан багууд Эрдэнэт хотод  сүүлийн шатандаа өрсөлдөх юм.  ЭРДЭМ ХАКАТОН-д яаж оролцох вэ?  Багш, судлаачид оролцоход нээлттэй уралдаан юм. 

4 сарын 25, Пүрэв гариг 

  • Guyuk Metaverse орчинд "Төрийн өмчийн их сургуулиудын инновац, технологи" виртуал үзэсгэлэн, танилцуулга үргэлжлэнэ. ГҮЮГ Метаверс (guyuk.mn)

  • "Erdem hackaton" болон "MUST Start-Up"  арга хэмжээнүүдийн ментор арга хэмжээ үргэлжилнэ. 

4 сарын 26, Баасан гариг 

  • "Инновацийн түншлэл" үндэсний форум Эрдэнэт хотод зохион байгуулагдана. ШУТИС-иас зохион байгуулж буй тус арга хэмжээнд оролцох бүрэлдэхүүн, нэгжийн төлөөллийг бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний албаар дамжуулан бүртгэж байна. 

  • "Инновацийн бүтээлийн үзэсгэлэн" Эрдэнэт хотод болох форумын үеэр багш, судлаачдын судалгааны үр дүнг танилцуулах үзэсглэн болно. 

  • "Start-Up Grind" арга хэмжээ: Гарааны бизнесийн амжилт, түүхээс хуваалцдаг чөлөөт арга хэмжээ болох Grind нь Эрдэнэт хотод зохион байгуулагдана. 

  • "AGRI SHOWCASE" Хүнс, хөдөө аж ахуйн технологи бүтээгчдийг хөрөнгө оруулагчтай холбох арга хэмжээ Эрдэнэт хотод зохион байгуулагдана. 

4 сарын 27, Бямба гариг 

  • "Startup Challenge Mongolia" 300 сая төгрөгийн шагналын сантай олон улсад Монгол улсаа төлөөлөн оролцох старт-Апыг шалгаруулах арга хэмжээ: Бүртгэл 4 сарын 21-нийг хүртэл явагдана.  www.startupchallenge.mn 

Э.Одсүрэн
Э.Одсүрэн
/ 2024-04-17
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц