Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд яг л цэцэрлэгт орж ирж байгаа мэт мэдрэмж төрлөө. Монтессори сургалт, арга зүйн тухай ярилцахаас өмнө та бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?
- Миний нэрийг М.Нямгэрэл гэдэг. Би монтессори арга зүйн чиглэлээр 20 гаруй жил тасралтгүй ажиллаж байна. Удирдлагын арга зүйчийн, Англи хэлний орчуулагчийн мэргэжилтэй ч хүүхдийн орчинд орж ажиллах болсноор энэ сонирхолтой аялал маань эхэлсэн дээ. Гадагшаа явж ирээд хэлээ мартахгүйн тулд олон улсын байгууллагад ажилтан авна гэхээр нь очиж уулзаад шууд ажилд орж байлаа. Ингээд хүмүүнлэгийн байгууллагад орчуулагчаар ажиллах хугацаандаа монтессори арга зүйн тухай ойлголттой болж, тэнд суралцаж байгаа хүүхдүүдийн арга барил манай боловсролын системээс өөр болохыг олж харсан. Учир нь хүүхдүүд багшийн зааваргүйгээр, чөлөөтэй, сонирхсон зүйлээ авч хэрэглэх, буцааж тавих, бие даан суралцах зэргээр хичээллэдэг нь их сонирхолтой санагдаж байсан. Тэр цагаас өдийг хүртэл монтессори арга зүйгээр мэргэшин ажиллаж байна.
-Монтессори сургалт, арга зүйн талаар тодорхой ойлголт өгөхгүй юу?
-Монтecсори гэдэг нь хүүхэд өөрөө бие даан оролдох байдлаар өөртөө туршлага хуримтлуулан, суурь чадвар болон бие даан суралцах чадвараа сайжруулдахад нь тусладаг хүүхэд төвтэй сургалтын арга зүй юм. Энэ арга зүйг Италийн нэрт эмч, сурган хүмүүжүүлэгч доктор Мария Монтессорийн, хүүхдийн төрөлхийн сониуч зан дээр үндэслэн гаргаж ирсэн. Сониуч занг өдөөсөн зохион байгуулалттай бэлтгэгдсэн орчинд хүүхэд чөлөөтэй эрэл хайгууль хийх эрх чөлөөг олж авсанаар хүүхэд өөрийнхөө хамгийн сайнаараа суралцах боломж нээгддэг гэдгийг Мариа Монтессори
өөрийн амьдралын 50 гаруй жилийн ажиглалт судалгаан дээр боловсруулан сайжруулан гаргаж ирсэн арга зүй бөгөөд өөрийнх нь нэрээр Дэлхийн нийтэд түгэн дэлгэрсэн. 120 гаруй улсын боловсролын системд хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд манай улсад орж ирээд 20 гаруй жил болж байна.
- Өнөө үед эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ хөгжүүлэх тал дээр ихээхэн анхаарч, олон төрлийн дугуйлан, нэмэлт давтлагад явуулах сонирхол жил ирэх тутам нэмэгдэж байна. Монтессори арга зүй юугаараа онцлог болохыг бидэнд дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?
- Өнөөдрийн мэдээлэл технолгийн эрин үеийн хүүхдүүдэд уламжлалт масс сургалтын арга зүй хэрэгцээг нь хангахгүй байгааг 2021 онд олон улсын боловсролын хэлэлцүүлэг дээр дуу нэгтээгээр хүлээн зөвшөөрч цаашид бидний хүүхдүүдэд илүү нээлттэй, чөлөөтэй, бүтээлч, бие даасан, идэвхтэй үйл ажиллагаатай амьд харилцаатай байгаль эх дэлхийрүүгээ хандсан зүрх сэтгэл рүүгээ хандсан өөр лүүгээ хандсан өөрийгөө мэдэрсэн таньсан сургалтын арга зүй хэрэгтэй байна. Тиймээс Монтессори болон Woldorf гэх мэт дэвшилтэт арга зүйг боловсролынхоо салбарт түлхүү дэлгэрүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэдгийг онцолж байсан.
Тиймээс эцэг эхчүүд бага насныхаа хүүхдүүдэд сургалт хайж байгаа бол мэдлэгийн хойноос хөөцөлдхөөс илүүтэй миний хүүхдийн суурь, үндсэн чадварууд яаж дэмжигдэх вэ? Бие даах суралцах чадварт гарах өөрчлөлтүүдэд анхаарлаа өгөх хэрэгтэй. Мөн ямар шинэ мэдрэмж авах вэ? Гэдийг бодолцож сургалтыг сонгоорой. Учир нь 0-6 нас бол мэдрэхүйн мэдрэмжийн үе байдаг орчиноо тэр чигээр нь шингээх чадвартай нас. Энэ үед тэдний мэдэрхүйг баясгах хэрэгтэй. Монтессори боловсрол хүүхдэд мэдэрхүйн боловсролыг олгодог. Хүүхдийн сонирхол дээр чиглүүлэг , дэмжлэг өгөх замаар суурь чадварыг хөгжүүлж дотоод мэдрэмжтэй нь холбож өгдөг. Ингэсэнээр хүүхэд өөрийн дотоод боломжтойгоо холбогдож өөртөө итгэх итгэл нэмэгдэж сонголт хийх чадвар нь сайжирч бие даасан үзэл бодолтой болох суурь маш сайн тавигддаг. Хүүхэд бүрийн суралцах хурд харилцан адилгүй байдаг тиймээс монтессори ангид хүүхэд бүр өөр өөрийн суралцах хурд, суралцах арга барилаараа сонирхосон зүйлээ оролдох замаар өөрийн мэдрэмжийг таньж суралцдаг гэсэн үг.
- Хүүхэд хэдэн наснаас эхлэн бие даах чадварт суралцах ёстой байдаг вэ?
- Хүүхдийг төрсөн цагаас нь л эхлээд бие даах чадварыг хөгжүүлнэ. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдийн бие даасан байдлыг маань дэмжин чиглүүлэх ойлголттой байх хэрэгтэй. Учир нь хүүхдийн бие даасан байдлын дэмжих мэдлэг ойлголт эцэх эхчүүдэд маань сул байгаагаас болж хүүхдээ хөгжлийн хоцрогдолд оруулчихсан аав ээжүүд нилээдгүй байна. Мөн зан авирын өөрчлөлт, дэлгэцийн хамаарал, анхаарлын дутмагшилд оруулчихсан байдаг. Гэтэл тэд энэ асуудлуудыг хүүхдүүддээ хүсээгүй бүгд л хүүхдүүддээ хамаг сайнаа л зориулж байгаа. Хүн бүр хүүхдээ "Сайн хүн болоосой", "Онц суруусай", "Сэргэлэн цовоо байгаасай" “Үүнийг заах юмсан, үүнийг сургах юмсан гэж хүсдэг. Би ч мөн ялгаагүй. Гэхдээ үүнд хэм хэмжээ гэж бий. Энэ сайн сайхан хүслээрээ бид тэдний хөгжлийг зогсоож байдаг юм байна гэдгийг би хүүхэдтэй ажиллах энэ 20 жилийн хугацаан олж таньсан юм. Бид тэднээс өөрийн хүслээ гүйцээхийг хүсэх биш харин тэднийг дотоод ертөнцийг таньж нээж хөгжүүлэх боломж олгон чиглүүлэн дэмжиж өгсөнөөр тэдний нүдийг нээж , тэдэнд дотоод баяр баясгаланг бэлэглэх боломжтой. Монтессори хүүхдэд дотоод таатай мэдрэмжийг өгч чаддаг учраас хүүхдүүд ангидаа ирэх их дуртай байдаг. Бүр ээж аав нь авах гээд ирэхээр явдаггүй, явах дургүй байдаг.
Харин монтессори багш нар хүүхдэд заах гэхээс илүү чиглүүлэн дэмжих үүрэгтэй үйл ажиллагаанд оролцож өдөр тутмын ажиглалтаасаа тухайн хүүхдээ цаашид яаж хөгжүүлэх вэ гэдгийг тодорхойлдог.
-Анхаарал дутмагшлаас сэргийлэхийн тулд эцэг эхчүүд юунд анхаарах ёстой вэ?
- Хүүхдийн анхаарлын түвшин тогтохгүй бол байнгын стресстэй байна гэсэн үг л дээ. Анхаарал дутмагшихад эцэг эхчүүдийн нөлөө их байна. Хүүхэд яг төвлөрөх үед хүүхдийг өхөөрдөж, эсвэл өөр зүйлд анхаарлыг нь сарниулдаг. Үүнийгээ тэд мэддэггүй. Харин дараагаар нь “Манай хүүхэд анхаарал нь сул байна, юм сонирхох дургүй” нэг хоёр оролдоод л хаяад явчихдаг гэж ярьдаг. Эцэг эхчүүд хүүхдээ тайван байлгахгүй байна. Хүүхдийг өөрөөрөө байх боломжийг олгох хэрэгтэй. Тэгээд алсаас ажиглаж түүнд хэрэгтэй байгаа зүйлсийг бэлдэж өгөх хэрэгтэй. Хүүхдийн ямар чадвар нэмэгдэж байна вэ, юуг сонирхож байна вэ гэдгийг маш сайн ажиглах хэрэгтэй. Хүүхдийн анхаарал төвлөрөл дээр монтессори арга зүй маш сайн ажилладаг. Энэ арга зүй дээр хүүхэд алдаа гаргахыг зөвшөөрдөг. Амьдрах ухааны хэрэглэгдэхүүнийг хүүхдүүд асгах, хагалах эрхтэй байдаг. Үүнийг монтессори ангид хүлээн зөвшөөрдөг. Хүн алдаанаасаа суралцдаг. Тэгвэл хүүхэд алдаж байж хөгждөг. Өөрөөр хэлбэл аягатай усыг асгаж байж, би цэвэрлэх ёстой юм байна гэдгийг мэдэж авна. Гэтэл гэрийн нөхцөлд би юм асгачихсан гэдэгтээ гэмшиж, сандардаг. Харин ээжүүд өмнөөс нь арчиж, хураадаг шүү дээ. Энэ нь хүүхдэд гэмтэй мэт мэдрэмж төрүүлдэг. Тиймээс бид монтессори арга зүйгээр хүүхдээ хөгжүүлэх хүсэлтэй эцэг эхчүүдэд зориулан нээлттэй бүртгэл явуулж байна. Одоогоор сургалтын төвийн үйл ажиллагаа жигдэрсэн. Энэ арга зүйг сонирхож байгаа эцэг эх, асран хамгаалагчид манай сургалтын төв дээр ирж уулзах, ярилцах, зөвлөгөө авах бүрэн боломжтой.
- Сүүлийн асуултыг танд үлдээе. Нэмж хэлэх зүйл бий юу?
- Хүүхэд өөрөө бие даан суралцах, хөгжих төрөлхийн чадвартай байдаг. Харин үүнийг хэрхэн, яаж зөв чиглүүлэн дэмжиж хүүхдийнхээ оюун ухаан, бие бялдар, сэтгэл зүйг эерэг аргаар хөгжүүлэх мэдлэг ойлголтоо эцэг эхчүүд маань нэмэгдүүлээсээ гэж бодож байна. Энэ ойлголт мэдлэг дутмагаас хүүхдийн хөгжилд саад учраад байна. Бидэнд хэрхэн аав ээж болох, аав ээжийн үүрэг юу болох талаар хэзээ ч зааж байгаагүй. Бид өөрсдийн орчиноос олж авсан арга барилаар л хүүхдээ өсгөж байгаа. Тэнд алдаатай зүйлс олон байна.Гэтэл хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэх арга ухаанд суралцах нь хамгийн хэрэгтэй боловсрол болоод байна. Аав ээж болох ямар үүрэг хариуцлага хүлээх, хүүхдийнхээ хөгжлийг хэрхэн дэмжих талаархи мэдлэг ойлголтыг ахлах сургуулийас нь өгөх хэрэгцээ өнөөдрийн нийгэмд маш их хэрэгтэй байгаа.
Манай сургалтын төв дээр энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлаад залуу гэр бүлүүдэд зориулаад сургалтууд явуулахаар төлөвлөж байгаа.
Одоо манай төв дээр 2-5 наснуудад суурь чадвар болон суралцахуйн чадвар олгох монтессори сургалтууд мөн 6 нас 7 настнууддаа зориулан “баяр хөөртэй уншъя, бодъя” монтессори арга зүйн суралтууд явагдаж байгаа.
Томчууд бид хүүхдээ өөрөөр нь байх эрхийг олгож эерэгээр чиглүүлэн дэмжих сурах нь хүүхдэд хамгийн том хүмүүжлийн суурь болдгийг 20 жилийн хугацаанд энэ арга зүйг судлахдаа мэдэж, ойлгож авсан. Тиймээс хүүхдийнхээ өсөлт хөгжил, шилжилтийн онцлогын талаар мэдлэг ойлголттой эцэг эхчүүд л хамгийн сэтгэл дүүрэн баяр хөөртэй хүүхдийг дэргэдээсээ олж харах боломжтой.
- Сонирхолтой ярилцлага өрнүүлж, мэдээлэл өгсөн танд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.