© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Мантуун буузны маханд хийсэн шинжилгээгээр ENTEROBACTER, CITROBACTER илэрчээ
Мантуун буузны маханд хийсэн шинжилгээгээр  ENTEROBACTER, CITROBACTER илэрчээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчин Г-ын буузны мах эвгүй амттай, өмхий үнэртэж байсан гэх гомдлын дагуу үйлдвэрээс хяналт, шалгалтыг бүрэлдэхүүн 5-р сарын 15-ны өдөр гомдлын дагуу идэж байсан буузнаас /халуун хоолноос/ дээж авсан. Үүнийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Чанарын хяналтын хэлтсийн хими, нян судлалын лабораториор шинжлүүлсэн байдаг. 2024 оны 05.20-ны өдрийн №7/11 тоот хэмжилт шинжилгээний үр дүнгээр нянгийн бохирдол ENTEROBACTER, CITROBACTER илэрчээ.  

Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Эрдэнэбатаас тодруулахад лабораторийн шинжилгээний хариу бол гарсан. Энэ талаар би өөрөө мэдээлэл өгөх боломжгүй, хэвлэлийн албаараа дамжуулан мэдээлэл өгнө гэв.

“Од дөл” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал М.Цэрмаа тухайн өдөр болсон үйл явдлын талаар хэлэхдээ: Халуун хоолоор уурхайчдад үйлчлэх үед 4 ширхэг мантуун буузны 3ш тухайн гомдол гаргасан гэж байгаа уурхайчин идсэн.  Харин үлдсэн 1ш мантуун буузнаас өмхий үнэртэж байна гэж гомдол гаргасны дараагаар үйлдвэрийн хяналтын баг ирж халуун хоолноос дээж авч явсан. Энэ үйл явдал өмнө нь хийгдсэн хяналт, шалгалтын ажлын дараа болсон зүйл гэв. Тухайн үед мантуун буузыг олон хүн гараараа барьсан. Шинжилгээгээр илэрсэн ENTEROBACTER нь орчны бохирдлоос үүсдэг. Мөн энэ сарын 13-ны өдөр түүхий махнаас авсан Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээний хариу хэвийн гарсан гэв.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Чанарын хяналтын хэлтсийн хими, нян судлалын лабораторийн шинжилгээгээр илэрсэн нянгийн бохирдол ENTEROBACTER, CITROBACTER талаар мэргэжлийн эмч нараас тодрууллаа.

ENTEROBACTER нь хөрс, ус, бохир ус, ялгадаст байдаг нян юм. Мөн агааргүй битүү орчинд үржих чадвартай.

CITROBACTER нь гэдэсний халдвар үүсгэгч нян юм. 

Э.Одсүрэн
Э.Одсүрэн
/ 2024-05-31
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц