© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Иргэн Б: Манай хүүхдийн нүүр нь шарлаж, унтаарсан байдалтай байна
Иргэн Б: Манай хүүхдийн нүүр нь шарлаж, унтаарсан байдалтай байна

Наадмын нээлтэд оролцсон хүүхдүүд хоолны хордлогод орсон байж болзошгүй нөхцөл байдал үүссэн талаар эцэг эхчүүд ярьж байна. Одоогийн байдлаар 50 гаруй хүүхэд эмнэлгийн тусламж авч хордлого тайлах шингэн залгуулах, анхан шатны тусламж авчсан гэв. Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд эмчилгээ хийлгэж байгаа талаар асран хамгаалагчид бидэнд мэдээлэл өгсөн юм. Биеийн байдал хүнд ухаан алдсан тохиолдлууд ч гарч байна. 
Иргэн Г: Манай хүүхэд тасралтгүй 2-3 хоног гүйлгэж шокт орсон. Эхний өдөр хуушуур, дараагийн өдөр бөөрөнхий мах, тахиатай хоол, орой нь нийслэл салаад идсэн. 
Иргэн Л: Хоол хийсэн газарт хариуцлага тооцмоор байна. Манай хүүхэд өндөр халуурч одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 
Иргэн Д: Манай дүү олон өдөр гүйлгэж бөөлжсөн. Хүүхдийн урамшуулал болгож өгөх 100.000 төгрөг нь ороогүй байна. Хариуцлага хүлээх хүмүүс нь утсаа авахгүй эцэг эхчүүдэд сэрэмжлүүлсэн мэдээлэл өгөөгүй. Энэ мэтчилэн олон эцэг эхчүүд гомдолтой байгаа юм. Холбогдох албаны хүмүүсээс мэдээллийг дахин хүргэх болно. Эцэг эхчүүд халуун хоолоор үйлчилсэн байгууллагад хариуцлага тооцохыг хүслээ. 

Э.Одсүрэн
Э.Одсүрэн
/ 2024-08-03
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц