© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
“Хойд бүсийн хөгжлийн төв” бүс нутгийн хөгжлийн зөв бодлогыг тодорхойлно
“Хойд бүсийн хөгжлийн төв” бүс нутгийн хөгжлийн зөв бодлогыг тодорхойлно

Монгол Улс 2001 онд УИХ-ын 57 дугаар тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталж байсан бол Монгол Улсын засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. 

Энэ хүрээнд 21 аймгийг газар нутгийн байршил болон бусад хүчин зүйлсийг харгалзан хөгжлийн зургаан бүсэд хуваажээ.

1. Баруун бүс – Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий

2. Хойд бүс-Булган, Орхон, Хөвсгөл

3. Зүүн бүс – Дорнод Сүхбаатар, Хэнтий

4. Хангайн бүс – Архангай, Баянхонгор, Өвөрхангай

5. Говийн бүс – Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь,

6. Төвийн бүс – Дархан –Уул, Сэлэнгэ, Төв

 

Хойд бүсийн хөгжлийн төв ТББ бодлогын баримт бичгүүдийг “Хойд” бүсийн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах ажлын хүрээнд салбар бүрийн эрдэмтэд, мэргэжилтэнүүд, орон нутгийн иргэдийн оролцоотойгоор судалж “Хойд” бүсийн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулж байна. 

Энэ удаа Эрдэнэт хотын Засаг даргын тамгын газартай хамтран бүсийн хөгжлийн үзэл баримтлал, бодлогын баримт бичигт санал авах зорилготой “Хойд бүсийн хөгжлийн форум”-ыг Эрдэнэт хотод гурван хоног зохион байгуулна. 

Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт, хэрэгжүүлэх механизмыг боловсронгуй болгох, бүс, орон нутаг, салбар хоорондын уялдаа, холбоог нягтруулах, хөрш улсуудын болон бүс нутгийн онцлогтой эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгалийн нөөц, газар нутгийн даац, чадавхыг улс орны эдийн засгийн тогтвортой өсөлт, нутаг дэвсгэрийн харьцангуй тэнцвэрт хөгжлийг хангах зорилгод бүрэн, үр ашигтай ашиглах зарчим шалгуурыг үндэс болгосон хөгжлийн бодлогоо хэлэлцэх юм.  

Хойд бүсийн хөгжлийн үзэл баримтлалыг тогтоохдоо дараах хүчин зүйлийг харгалзан үзсэн. Үүнд: 

1. Бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжил; 

2. Улс төр, засаг захиргаа; 

3. Түүх, нийгэм соёл; 

4. Үйлдвэрлэл, үйлчилгээний байршил, төрөлжилт; 

5. Орон зайн бүтэц, зохион байгуулалт зэрэг шалгуур, үндэслэлд тулгуурлан бүс нутгийн хөгжлийг төлөвлөн хэрэгжүүлэх саналыг  “Хойд бүсийн хөгжлийн төв”  боловсруулжээ.

Аймаг орон нутгийн үндсэн 6 бүсийн нэг болох Хойд бүсэд Хөвсгөл, Орхон, Булган зэрэг аймгууд багтаж байгаа бөгөөд хүн амын 9.1 хувь буюу 305,917 хүн амьдарч байна. Эдгээр аймгуудын эдийн засгийн хүчин чадал, хөгжлийн бодлого, түвшин, хүн ардын амьдралын хэв маяг харилцан адилгүй байгаа юм.   

Хойд бүс нь байгалийн нөөц тэр дундаа цэвэр усны нөөцийг хамгаалах тогтолцоотой, бүс нутгийн эдийн засгийн дэд бүтэц сайтай, бүх төрлийн тээвэрлэлт, дамжин өнгөрүүлэх багтаамж сайтай, олон талт эдийн засаг, нийгмийн, соёлын цогцолбор сайтай, байгалийн зохистой нөөцөд суурилсан санхүүгийн хөрөнгийн урсгалыг татах чадвар өндөртэй гээд эерэг үзүүлэлтүүд байна.  

Үүний зэрэгцээ хүн амзүйн бодлого алдагдсан, ахуйн шинжтэй болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнээс үүдэлтэй шилжин явах үзэгдэл ихэссэн, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар сул, байгалийн хүчин зүйлийн нөлөөнд автах эрсдэл өндөр гээд сөрөг үзүүлэлтүүд ч олон байна. 

Тиймээс Булган, Орхон, Хөвсгөл гурван аймгийг нэгтгэн бүс нутгийн нөөц, эдийн засгийн чадавхийг нийтлэг эрх ашгийн төлөө оновчтой хувиарлаж, хүн амын шилжилт хөдөлгөөний эерэг болон сөрөг үр дагаврыг тооцон хөгжлийн зөв бодлогыг тодорхойлоход  “Хойд бүсийн хөгжлийн төв” анхааран ажиллах юм.

Э.Одсүрэн
Э.Одсүрэн
/ 2024-03-30
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц