© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулахад харгис хэрцгий арга хэрэглэхгүй байхыг хуульчилсан байдаг
Эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулахад харгис хэрцгий арга хэрэглэхгүй байхыг хуульчилсан байдаг

Өнгөрсөн долоо хоногт золбин нохой устгалын аймгийн ХТГ Баянцагаан, Дэнж, Баян-Овоот, Яргуйт багуудад хийсэн байна. Нийт 100 гаруй нохойг устгасан байна. Муур нохой устгалын шинээр хэрэгжиж хуультай холбоотойгоор судалгаа шинжилгээтэй устгах шаардлагатай байгаа Засаг даргын орлогч М.Түмэнжаргал үүрэг болгов.

Монгол улсын Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн зорилт нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

9.2. Нохой, муурын асран хамгаалагч нь энэ хуулийн 9.1-т зааснаас гадна дараах үүрэг хүлээнэ:

9.2.1. нохой, мууранд бичил чип суулгуулж, бүртгүүлэх;

9.2.8. гэр хороолол, амины орон сууц, зуслангийн хашаанд нохойг уях тохиолдолд зориулалтын хүзүүвч, гурван метрээс багагүй урттай гүйлгээ уяа ашиглахыг хуульчилсан байдаг.

Эзэнгүй амьтантай холбоотой харилцааг зохицуулахыг тус хуулийн 13 дугаар зүйлд зааснаар эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулахад бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг хэрэгжүүлнэ. Эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулахад харгис хэрцгий арга хэрэглэхгүй байх, үржил хязгаарлах аргыг нэн тэргүүнд эрхэмлэх, олон нийтийн газар, авто зам, гудамж, талбай, хүн амын суурьшлын бүсэд устгахгүй байх, нийтийн эрүүл мэнд, нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байхыг хуульчилсан байдаг. Тиймээс золбин нохой, муурыг буудахгүйгээр үржлийг нь зогсоох, чип суулгах зэрэг шинжлэх ухаанч аргуудыг хэрэглэх шаардлагтай байгааг Засаг даргын орлогч М.Түмэнжаргал хэллээ.

Иймд аймгийн Мал эмнэлгийн газар, ХТГ болон Баян-Өндөр суманд тооцоо судлагаа хийхийг үүрэг болгов.  Эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг зохион байгуулах журмыг энэ хуульд нийцүүлэн аймаг, нийслэлийн Засаг дарга батална.

 

Э.Одсүрэн
Э.Одсүрэн
/ 2024-01-31
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц