© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эрдэнэтийн залуус БНСУ-ын Сүнчон хотын Улсын их сургуульд 100 хувь тэтгэлэгтэй суралцана
Эрдэнэтийн залуус БНСУ-ын Сүнчон хотын Улсын их сургуульд 100 хувь тэтгэлэгтэй суралцана

Эрдэнэт хотын  30 залуу БНСУ-ын Сүнчон хотын Улсын их сургуульд 100 хувь тэтгэлэгтэй суралцахаар боллоо. Жилд 30 оюутан Сүнчоний их сургуульд суралцахад хэлний бэлтгэлийн нэгдүгээр семестрийн төлбөрийг Орхон аймгаас 100 хувь төлж хоёрдугаар семестрийн төлбөрт суралцагчийн амжилтаас хамааран Сүнчон их сургууль 30 хүртэл хувиар хөнгөлөлт үзүүлэх юм. Хамтын ажиллагааны хүрээнд 11,12 дугаар ангийн сурагчдыг онлайн хэлний бэлтгэлд хамруулж, Сүнчон их сургуулийн бакалаврын хөтөлбөрт шууд элсэн орох боломж бүрдэж байна. Мөн Эрдэнэт хотоос суралцаж буй оюутнууд мэргэжлийн дадлагаа Сүнчон их сургуулийн профессор багш нартай хамтран хийх давуу талтай юм. Сүнчон их сургууль нь БНСУ-даа эхний 10-т бичигддэг бөгөөд гадаад оюутнуудын боловсрол, аюулгүй байдалд онцгой анхаардаг сургууль юм. Хоёр хотын хамтын ажиллагааны хэлэлцээрт УИХ-ын гишүүн Д.Батлут, ИТХ-ын дарга Д.Мөнхбат нар очсон юм. Хэлэлцээрийн үр дүнд энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал, Сүнчон их сургуулийн захирал И Бён Үн нар хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.

Эхний ээлжинд сурах 30 оюутан нь цаашдын сурах оюутнуудын боломжийг бүрдүүлэх учир сурлагын өндөр үзүүлэлттэй, хувийн сахилга бат сайтай, Эрдэнэт хотод нэн шаардлагатай мэргэжлээр сурах болон төлбөрийн нөхцөлөөс болж мэргэжил эзэмшихэд бэрхшээл учирч буй хүүхэд, залуусыг хамруулах юм.

Мөн Эрдэнэт хотынхоо цаашдын хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллахаар Сүнчон хотын Засаг дарга Ну Гуанг Поу болон бусад албаны хүмүүстэй аймгийн удирдлагуудын хамт уулзаж мэдээлэл солилцлоо.

Э.Одсүрэн
Э.Одсүрэн
/ 2024-02-08
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц